www.bgemn.ubhealth.mn

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨР МАГАДЛАХ КОМИССЫН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР:

E-mail Print PDF

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨР МАГАДЛАХ КОМИССЫН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР:

- Сонгон шалгаруулалтын танилцуулга
Баянгол дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын
төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулж авна.
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтад оролцох эмч нар дараах шаардлагыг хангасан байх.
1. Эмчлэх эрхийн лицензтэй
2. Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй
3. Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй
4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст ажиллаж байсан туршлагатай
5. Багаар ажиллах, үнэлгээ дүгнэл өгөх чадвартай
6. Ёс зүйн зөрчилгүй , гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй
7. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан байх
- Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллахаар нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлнэ.
1. Нэр дэвшүүлсэн байгууллагын санал, ажил байдлын тодорхойлолт(Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн чиглэлээр зөвлөх чиг үүрэг бүхий салбар зөвлөл, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн удирдлагын зөвлөлийн хурлын протоколын хамт)
2. Нэр дэвшүүлсэн өөрийн хүсэлт
3. Анкет
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Боловсролын диплом, мэргэжлийн болон үйл ажиллагаатай холбоотой материалын хуулбар
6. 3*4 хэмжээтэй 2% цээж зураг
- Материал хүлээн авах эцсийн хугацаа
2018 оны 11 дүгээр сарын 19
Материал хүлээн авах хаяг
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 101 тоот
- Сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл авах
Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг Баянгол дүүргийн Нийгтийн даатгалын хэлтэс болон тус дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын цахим хуудсаас авна уу.
Хаяг:
Баянгол дүүргийн 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж, модны 2 хүүхдийн эмнэлгийн зүүн талд байрлалтай Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Холбогдох утасны дугаар:
70149420, 99280777, 99172020

 

Зочдын тоо

Гишүүд : 2
Нийт мэдээ : 162535
Web Links : 6
Мэдээ үзсэн : 3809171

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө