www.bgemn.ubhealth.mn

“Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “HAPPY TOOTH” буяны үйл ажиллагаа 8-р сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдан шүдний өвчлөлтэй хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийн зөвлөгөө өгсөн билээ.

Тус үйл ажиллагааны үеэр японоос ирсэн шүдний эмч мэргэжилтнүүдтэй монголын шүдний эмч мэргэжилтнүүд туршлага солилцон нэгэн оройг өнгөрүүллээ.

Үйл ажиллагааны үеэр Dr. Айхара “Хиймэл шүдний орчин үеийн арга технологи” сэдвээр, Dr. Кондо Шига Чихиро “Шүдний эндодонтын/сувгийн эмчилгээ/ японы чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавин мөн япон улсын иргэн Мияахара Ёоко морин хуур тоглон тус оройг чимлээ.

Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 4 эмч мэргэжилтнүүд оролцлоо.