www.bgemn.ubhealth.mn

Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоногийг ДЭМБ-ын санаачлагаар 8-р сарын 1-нээс 7-ны өдрүүдэд тэмдэглэдэг болсон билээ. Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд нэн тустайг ээжүүдэд болон ээжүүдийн эргэн тойрны хүмүүсд таниулан сурталчлах нь уг 7 хоногийн үйл ажиллагааны гол зорилго юм.

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоногийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 8 дугаар сарын 2-ны 18.00-21.00 цагийн хооронд

Шийдвэр гаргагч нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг 8 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд нөхрийн хамт уг өдөрлөгт өргөнөөр ороцоно уу. Ирсэн иргэд хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг ач холбогдол болон хөхөө хэрхэн төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө авч, олж авсан мэдлэгээрээ тэмцээнд оролцож, жирэмсэн эмэгтэйг төрсний дараа гэр бүл хэрхэн дэмжих талаар мэдлэг олж авна.

Хаана ч хэзээ ч хөхүүл эхчүүдийг хөхөө хөхүүлэхэд нь дэмжээрэй, бид бүгд хөхүүл эхчүүдэд ээлтэй нийгмийг бий болгож чадна!