www.bgemn.ubhealth.mn

  • · Жавелион
  • Жавилионыг ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх аргачилсан заавар.
  • Жавилион нь Франц улсад үйлдвэрлэсэн шахмал байдлаар хийгдсэн Натрийн давс, дихлорционурвая хүчил юм.
  • 1 шахмалыг найруулахад түүний дотор 1.5 гр идэвхитэй хлор агуулдаг. Үйлдвэрлэснээс хойш нэг жилийн хугацаанд хадгалах ба нэг найруулсан уусмалыг 3 хоног хадгална.

Жавелион

  • Усанд сайн уусдаг,ууссан уусмал нь тунгалаг, бага зэрэг хлорлог үнэртэй байна.Жавилион нь бактер, вирус, мөөгөнцөр, сүрьеэ,вируст гепатитын нянд үйлчилнэ.
  • Арьс салст, нүд, амьсгалын замын эрхтэнүүдийг сулавтар цочроох үйлчилгээтэй.Өрөө тасалгаа,цэвэрлэгээний хэрэгсэл,өвчтөний хэрэглэж байсан тавилга,ор дэрний хэрэгсэл, аяга таваг,сав суулга,багаж хэрэгслийг ариутгана.

Жавелионы уусмал бэлтгэх

Нэг саванд 300 шахмал буюу 1 кг байна. Жижиг багаж хэрэгсэл, ялангуяа амархан зэвэрдэг металл багаж хуванцар болон резинэн эдлэлүүд цагаан хэрэглэл,мебель эдлэл,тоглоом зэргийг халдваргүйжүүлнэ. Уусмалд халдваргүйтгэх зүйлээ хийж, зохих хугацааг баримталж халдваргүйжүүлсны дараа 3 минутын турш цэвэр усаар сайтар зайлна. 1кг цагаан хэрэглэлд 4 л уусмал орохоор хэрэглэнэ.

Агуулагдаж байгаа идэвхтэй хлорын хувь

10 л усанд орох шахмалын тоо

0,015

1

0,03

2

0,06

4

0,1

7

0,2

14

0,3

20

VIRCON-Ариутгал халдваргүйтлийн нунтаг хэрэглэх

заавар

Олон улсын “ISO 9002” стандартад нийцүүлэн Англи улсад үйлдвэрлэсэн ариутгал,халдваргүйтэлийн VIRCON нунтгийг бүх төрлийн вирус, бактери, мөөгөнцөрийг устган, ДОХ болон,халдварт шар, амьсгалын замын халдварт өвчний үүсгэгчдийг 1% VIRCON-н уусмалд 10 дотор бүрэн устгана.

- Эмнэлэг лабораторийн практикт хэрэглэж байгаа бүх төрлийн багаж хэрэгслийг богино хугацаанд чанартай цэвэрлэж ариутгах,халдваргүйжилт хийхэд нэн тохиромжтой.

- Шилэн болон хуванцар материалын чанарт нөлөөлөхгүй,төмөр ба металл эдлэлд зэврэлт үүсгэхгүй.

Хэрэглэх арга: VIRCON нунтгаас хэдэн хувийн уусмал бэлтгэхээс хамааран шаардлагатай хэмжээгээр авч зохих хэмжээний ус нэмэн нунтгийг уустал хутгана. Мөн агаарт шүршиж хатуу гадаргууг цэвэрлэж ариутгахад ашигладаг.


Ариутгалын сувилагч: Д.Эрдэнэцэцэг

 

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 152178
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1986161

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө