www.bgemn.ubhealth.mn

Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт

Сүрьеэ-сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар дамжин халдварладаг нийгмийн халдварт өвчин юм.

1882-3-24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээжээ.

Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно.

Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм.

Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна.

Тэдний ханиалгах,  найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон /10-30 минут хөвөн тогтож байдаг/ энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг.

Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварлахгүй.

Сүрьеэг оношлох шинжилгээнүүд

ü Цэрний түрхэцийн шинжилгээний арга нь халдвартай сүрьеэг илрүүлж өвчтөний эмчилгээг хянаж эдгэрсэн эсэхийг тодорхойлох гол арга юм. Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмч нар “түрхэц эерэг” байна гэж хэлдэг ба энэ нь та сүрьеэгээр өвчилсөн төдийгүй халдвар тарааж байгааг хэлж байгаа юм.

ü Мөн өсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношлогоонд хэрэглэдэг.

Сүрьеэгийн эмчилгээ

Зорилго:

ü Өвчтөний гэр бүлийнхэн, бусад хүмүүст халдвар дамжихаас сэргийлэх

ü Өвчтөнг эдгэрүүлэх

ü Сүрьеэгийн улмаас нас барах, хожмын хүндрэлээс сэргийлэх

ü Өвчин дахихаас сэргийлэх

ü Эмийн дасалтай сүрьеэгээс сэргийлэх

Бид ДОТС гэж товчлон хэлдэг сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний зарчмыг цөөн үгээр хэлвэл эмчилгээний бүх л хугацаанд хэн нэг хүн өвчтөний эмийг хянаж уулгана гэсэн үг юм.

Эмийг хяналттайгаар уулгах 4 төрлийн хэлбэрийг хэрэглэдэг ба эмээ уухад тань тусалж хянах хүмүүс нь:

1. сүрьеэгийн кабинетийн эмч, сувилагч

2. өрхийн эмч, сувилагч мөн гэр бүлийн гишүүн ч байж болно.

3. эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд /СДИ/

4. “Глобаль сан”-гийн дэмжлэгтэй төслөөр Улаанбаатар хотын дүүргүүд, аймгийн төвүүдэд байгуулагдсан “Хоол эмчилгээний цэг”ээр мөн хяналттай эмчилгээг хийлгэж болно.

Эмчийн зөвлөмжийн дагуу хяналттай эмчилгээний хэлбэрийг өвчтөн өөрөө сонгоно.

Эмчилгээг хяналтгүй хийснээр:

§ Эмчилгээ үр дүнгүй болно.

§ Өвчин архагшина.

§ Өвчлөл, тархалт, нас баралт ихэснэ.

§ Эмийн дасалтай сүрьеэ үүснэ

Харин эмчилгээгээ дуусгах боломжгүй үед эмчилгээ эхлэхгүй байх нь дээр гэж үздэг. Учир нь төгс бус, эрэмдэг эмчилгээ нь эмэнд дасалтай сүрьеэгийн аюулыг нэмэгдүүлдэг.

Сүрьеэгийн эмийн тухай

Дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг доорх 5 эмийг л хэрэглэж байна.

Изониазид (H)

Рифампицин (R)

Пиразинамид (Z)

Этамбутол (E)

Стрептомицин (S)

1. (H) Изониазид–Нян устгах хамгийн өндөр чадвартай./Бактерцид/ Зөвхөн сүрьеэгийн нянд л үйлчилдэг учир сүрьеэгээр  өвчлөөгүй бол хэрэглэх шаардлагагүй.

2. (R) Римфампицин–Эсийн дотор ба гадна байгаа сүрьеэгийн нянг устгах ба ариутгах./Бактерцид/ Изониазидтай хамт хэрэглэвэл сүрьеэгийн нянг устгах үйлчилгээ нь улам хүчтэй болдог.

3. (S) Стрептомицин–Сүрьеэ өвчний улмаас уушгинд үүссэн хөндийд байгаа нянд илүү үйлчилдэг./Бактерцид/ Тариагаар хэрэглэдэг.

4. (Z) Пиразинамид–Макрофагийн эсийн доторх хүчиллэг орчин, хурц үрэвслийн голомтод хүчтэй ариутгах./Бактерцид/  Энэ эмийг эрчимт эмчилгээний шатанд хэрэглэвэл илүү үр дүнтэй

5. (E) Этамбутол–Сүрьеэгийн эсрэг эмүүдэд сүрьеэгийн нян дасалтай болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Сүрьеэгийн эмийн 3 үндсэн чанар

1. Нян устгах

2. Ариутгах

3. Эмийн дасал үүсэхээс сэргийлэх гэсэн 3 чадвар юм. Эдгээр чанарыг сүрьеэгийн эсрэг эмүүд янз бүрийн хэмжээгээр агуулсан байдаг.

Сүрьеэгийн эмүүдийг хослол байдлаар нэг шахмал болгосон бэлдмэлийг

ТТХ-тогтсон тунтай хослол гэдэг.

Монгол улс—1999 оноос хэрэглэж эхэлсэн.

ТТХ-давуу тал нь:

Өвчтөний эмээ ууж байгаа эсэхийг хянахад хялбар.

Аль нэг эмийг уухгүй үлдээхээс сэргийлнэ.

Сүрьеэгийн эсрэг эмийг өөр эмгэгийн үед хэрэглэх байдлаас сэргийлж чадна.

Сүрьеэгийн эсрэг эмийн хоногийн тунг өдөрт нэг л удаа ууна. /24 цагаар/

Сүрьеэгийн эмчилгээ

Сүрьеэ өвчнийг үүсгэдэг нян нь гадны орчинд тэсвэртэй, маш удаан үрждэг учир үүнтэй холбоотойгоор эмчилгээ нь нилээд онцлогтой. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд сүрьеэ өвчнийг үүсгэсэн “идэвхтэй” нянгууд устаад “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог.

Сүрьеэгийн эмчилгээ нь эрчимт ба үргэлжлэх шат гэсэн 2 үе шаттайгаар явагдана.

 

I шат буюу Эрчимт эмчилгээний шат-д 4 эм уух ба 2-3 сар үргэлжлэх ба энэ шатны эмчилгээгээр “идэвхтэй” нянгуудыг устгадаг. Энэ шатанд өвчтөний зовиур, шинж тэмдэг арилдаг. /90% нь халдвар ялгаруулахаа больдог/

II шат буюу Үргэлжлэх эмчилгээний шат-д 2 эмийг 4-6 сар хэрэглэх ба “унтаа” нянгуудыг устгана. Учир нь эмийн ариутгах үйлчилгээний үр дүнд сүрьеэгийн үлдсэн нянг устгаж улмаар өвчин дахихаас сэргийлнэ.

Сүрьеэгийн эмийн тогтсон тунтай хослол-(ТТХ)


 

Хүүхдийн сүрьеэгийн эмчилгээний бүлэг ба горим
Хүүхдийн эмийн тунг кг жинд тооцож уулгана.

 

Хүүхдийн сүрьеэгийн эмнүүд

 

Эмэнд мэдрэг сүрьеэгийн эмийн сувилагч Ц.Болормаа

 

 

Зочдын тоо

Гишүүд : 94
Нийт мэдээ : 162535
Web Links : 6
Мэдээ үзсэн : 3303988

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө