www.bgemn.ubhealth.mn

Жаргалан жаргалан, жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний дотроос чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан...

Д.Нацагдорж

Халдварлагдсан хүн болгон өвчлөхгүй

ДЭМБ-аас гаргасан тоо баримтаас харахад дэлхийн нийт хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Халдвар авсан нийт хүмүүсийн 10 орчим хувь нь сүрьеэ өвчнөөр өвчилж, үлдсэн 90 % нь өвчлөхгүйгээр амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна.

Өвчлөх эсэх нь тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй нягт холбоотой. Бие махбодид нэвтэрсэн нянгуудыг хүний биеийн эсэргүүцэл дийлж тэднийг унтаа байдалд оруулж чадвал тухайн хүн өвчлөхгүй.

Энэ нь та хэдий чинээ эрүүл чийрэг байх ба зөв зан үйлийг ажил амьдралдаа хэвшүүлж чадна төдий чинээ өвчнөөс зайлсхийх боломжтой гэсэн үг.

Сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлдөг зүйлүүд юу вэ?

* Тэжээл багатай чанаргүй хооллолт

* Сэтгэл санаагаар унах

* Халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх

* Дархлаа сулрах

* Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх

* Гэр орон болон ажлын байрны муу нөхцөл

* Байнга даарч хөрөх

Сүрьеэгийн халдвар хэрхэн тарах вэ?

Сүрьеэгийн нянгаар гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүийн ихэнхи нь уушгиний сүрьеэгээр өвчилдөг.

Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний цэрээр сүрьеэгийн нян ялгарч байгаа тохиолдолд бусдад халдвар тараана. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн эмчилгээ хийлгээгүй тохиолдолд жилд 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг. Сүрьеэгийн нянг ялгаруулж байгаа өвчтөний ярих, ханиах, найтаах, нус цэрээ хаях үед уг үүсгэгч агаарт цацагдана гэсэн үг юм. Үүнээс үзвэл ийм хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний найз нөхөд , гэр бүлийнхэн, хамт амьдардаг хүмүүс халдвар авч өвчлөх магадлал хамгийн өндөр юм. Тийм болохоор тухайн өвчтөний гэр бүлийн гишүүд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байх нь зүйтэй.

Сүрьеэгээр өвчний үед илрэх шинж тэмдэг юу вэ?

* 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах

* Удаан хугацаагаар халуурах

* Хоолны дуршил муудах

* Амьсгаадах

* Цээжээр өвдөх

* Шөнө хөлрөх

* Хар аяндаа бие суларч ядрах

Дээрхи шинж тэмдгүүд танд илэрвэл харьяа аймаг дүүргийн эмнэлэгт хандаж, оношоо яаралтай тогтоолгон, эмчилгээ хяналтанд эрт орвол бүрэн эдгэрэх боломтой.

Сүрьеэгээр өвчлөхгүйн тулд

1. Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жил тутам хамрагдаж байх

2. Чанартай хоол хүнсийг зохистой хэрэглэж хэвших

3. Хувийн ариун цэврийн дэглэмийг сахих

4. Бухимдлаа зөв тайлах аргад суралцах

5. Ажил амралтын дэглэмээ зөв зохицуулах

6. БЦЖ вакцин буюу сүрьеэгээс сэргийлэх тарилгад хүүхэд бүрийг товлоын дагуу хамруулах

7. Дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх

Сүрьеэгийн эмчилгээ тасралтгүй, бүрэн төгс хийсэн тохиолдолд сүрьеэ эдгэрдэг өвчин.

Эрүүл мэндийн төлөө хамтдаа

 

 

Зочдын тоо

Гишүүд : 2
Нийт мэдээ : 162535
Web Links : 6
Мэдээ үзсэн : 3803354

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө