www.bgemn.ubhealth.mn

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалын код 11.120.10

Эмийн жорын маягт, жор бичилт

MNS 5376 : 2014

Drug prescription and prescribing

MNS 5376 : 2011-ийн оронд

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 59 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандартыг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Энэ  стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

1. Зорилго

Эмийн жор бичилтийг мөрдүүлэх, жороор эм олголтыг хэвшүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмч, эмийн мэргэжилтэн, иргэний хоорондын холбоог сайжруулахад  оршино.

 

2. Хамрах ба хэрэглэх хүрээ

Энэхүү стандартыг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллага, эмийн сан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж мөрдөх ба эмийн жор бичилт, жороор олголтыг үнэлэх, эмч болон жор баригч нарт хариуцлага тооцоход хэрэглэнэ.

3. Норматив эшлэл

Энэ стандартад эш татаж хэрэглэсэн дараах стандарт болон норматив техникийн баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлийг  хэрэглэнэ.

· MNS 5260 : 2011 - Эмийн санд тавих нийтлэг шаардлага

 

4. Нэр томьёо, тодорхойлолт


4.1 “Эмийн жор” гэж эмчээс эмийн мэргэжилтэнд  хандан энэхүү стандартад заасан жорын маягт дээр тухайн өвчтөнд оношийн дагуу хэрэглэх эмийг бэлтгэх, олгох, өвчтөнд хэрэглжх аргыг заасан  баримт бичиг болно.

4.2 Жор баригч гэж эм зүйн шинжлэх ухаан, эмийн технологийн дагуу эмийг найруулах , савлан бэлтгэх шалгаж олгох, жор барих үйл ажиллагааг эзэмшсэн, мэргэжлийн эрх бүхий эм зүйч, эм найруулагчийг хэлнэ.

4.3 “Хүчингүй жор” гэж эхэхүү стандартад заасан жорын маягтад тусгагдсан мэдээллийг стандартад заасны дагуу бүрэн бичиж, баталгаажуулаагүй, хүчинтэй хугацаа дууссан болон стандартын бус маягт дээр бичсэн жорыг хэлнэ.

4.4 Индекс гэж Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч Эрүүл мэндийн байгууллагууд мансууруулах эмийн жоронд тэмдэглэсэн тусгай тэмдэглэлийг хэлнэ.

4.5 Дугаар гэж Мансууруулах сэтгэцэт нөлөөт эмийн жоронд тэмдэглэсэн дугаарлалтын тоог хэлнэ.

5. Эмийн жорын маягт, ангилал


5.1 Эмийн жорын маягтыг “энгийн”, “сэтгэцэд нөлөөт”, “мансууруулах” эмийн болон эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийн гэж ангилна.

5.2 Энгийн эмийн жор нь А4 цаасыг хөндлөнгөөр нь 3 хуваасны нэг (9.9 см өргөн х 21.5 см урт)-тэй тэнцүү хэмжээтэй, хэвлэмэл маягт (цаашид “маягт” гэх) байна. (А хавсралт )

5.3 Энгийн эмийн жор нь дараах мэдээллийг агуулна.

5.3.1 Өвчтөний овог, нэр, нас, хүйс;

5.3.2 Онош;

5.3.3 Эмийн нэр, тун, хэлбэр, тоо хэмжээ;

5.3.4 Эм хэрэглэх арга, хугацаа;

5.3.5 Эмчийн нэр, утас, тэмдэг;

5.3.6 Эмнэлгийн нэр;

5.3.7 Жор бичсэн огноо;

5.3.8 Жор баригчийн тэмдэглэл;

5.3.9 Анхааруулга болон иргэнд үлдэх хэсэг;

5.4 Сэтгэцэд нөлөөт эмийн жор нь хэвлэмэл дугаар А4 цаасыг хөндлөнгөөр нь 3 хуваасны нэг (9.9 см өргөн х 21.5см урт)-тэй тэнцүү хэмжээтэй маягт байх ба баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл 5мм-ийн өргөнтэй ногоон зураастай байна (В хавсралт).

5.5 Сэтгэцэд нөлөөт эмийн жор нь дараах мэдээллийг агуулна.

5.5.1 Дугаар;

5.5.2 Өвчтөний овог, нэр, нас, хүйс;

5.5.3 Онош;

5.5.4 Эмийн нэр, тун, хэлбэр, тоо хэмжээ;

5.5.5 Эм хэрэглэх арга, эмчилгээний хугацаа;

5.5.6 Эмчийн нэр, утас, тэмдэг;

5.5.7 Ерөнхий эмчийн гарын үсэг;

5.5.8 Эмнэлгийн нэр; тэмдэг;

5.5.9 Жор бичсэн огноо;

5.5.10 Өвчтөний регистерийн дугаар;

5.5.11 Эм хүлээн авсан хүний нэр;

5.5.12 Регистрийн дугаар;

5.5.13 Утасны дугаар;

5.5.14 Гарын үсэг;

5.5.15 Эм олгосон огноо;

5.5.16 Жор баригчийн тэмдэглэгээ;

5.5.17 Анхааруулга болон иргэнд үлдэх хэсэг;

5.6 Энгийн эмийн жорын маягтыг тухайн эрүүл мэндийн байгууллага энэхүү стандартад заасан загварын дагуу хэвлүүлж эмч мэргэжилтэнгүүдэд түгээнэ.

5.7 Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтыг улсын нэгдсэн дугаартайгаар аймаг , нийслэлийн Эрүүл мэндийн газар стандартад заасан загварын дагуу хэвлүүлж дугаарлаж, эрүүл мэндийн байгууллагуудад түгээнэ.

5.8 Мансууруулах эмийн жор нь хэвлэмэл дугаар (индекс)-тэй, А4 цаасыг хөндлөнгөөр нь 3 хуваасны нэг (9.9 см өргөн х 21.5см урт)-тэй тэнцүү хэмжээтэй, маягт байх ба баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл 5мм-ийн өргөнтэй, шар зураастай байна. (С Хавсралт )

5.9 Мансууруулах эмийн жор нь дараах мэдээллийг агуулна.

5.9.1 Дугаар; Индекс;

5.9.2 Өвчтөний овог, нэр, нас, хүйс;

5.9.3 Онош;

5.9.4 Эмийн нэр, тун, хэлбэр, тоо хэмжээ;

5.9.5 Эм хэрэглэх арга, эмчилгээний хугацаа;

5.9.6 Эмчийн нэр, утас, тэмдэг;

5.9.7 Ерөнхий эмчийн гарын үсэг;

5.9.8 Эмнэлгийн нэр; тэмдэг;

5.9.9 Жор бичсэн огноо;

5.9.10 Өвчтөний регистерийн дугаар;

5.9.11 Эм хүлээн авсан хүний нэр;

5.9.12 Регистрийн дугаар;

5.9.13 Утасны дугаар;

5.9.14 Гарын үсэг;

5.9.15 Эм олгосон огноо;

5.9.16 Жор баригчийн тэмдэглэгээ;

5.9.17 Анхааруулга, иргэнд үлдэх хэсэг;

5.10 Мансууруулах эмийн жорын маягтыг  улсын нэгдсэн дугаар (индекс)-тайгаар аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар стандартад заасан загварын дагуу цаас хэлбэрээр хэвлүүлж  эрүүл мэндийн байгууллагуудад түгээнэ.

 

6. Эмийн жор бичих


6.1 Эмчлэх эрх бүхий хүний их эмч энгийн, сэтгэцэд нөлөөт, мансууруулах болон эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийг, бага эмч энгийн эмийн жорыг өвчтөний оношийн дагуу, энэхүү стандартыг баримтлан стандартад заасан жорын маягтад эсвэл цахимаар бичнэ.

6.1.1 Хөнгөвчлөх тусламж үйлчилгэний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмчийн тогтоосон оношийг  үндэслэн өвчтөний харьяалагдах өрх сумын их эмч , эмчлэх эрх бүхий багийн хүний бага эмч мансууруулах эмийг стандартад заасан жорын маягтад бичиж болно.

6.1.2 Хөдөө орон нутгийн өвчтөн нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор эмчлүүлж буй тохиолдолд эмчийн тогтоосон оношийг үндэслэн түр оршин суух хорооны өрхийн эмч мансууруулах эмийн жорыг бичиж болно.

6.2 Цахим жор бичих зарчим, журмыг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу цахим жорыг (мансууруулах эмэнд хамаарахгүй) бичнэ.

6.3 Эмч жор бичихдээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг олон улсын (Generic) нэршлээр, Латин хэл дээр бичнэ.

6.4 Улсын бүртгэлд бүртгэгдсэн , жороор олгох эмийн мэдээлллийг www.moh.mn цахим хуудасны шууд холбоос болох Эмийн бүртгэл Licemed ” програмаас авна.

6.5 Эмийн хэлбэрүүдийн жорыг дүрмийн дагуу, нийлмэл найрлагатай эмийн нэрийг жоронд бичихдээ худалдааны нэршлээр бичнэ.  Өвчтөний нэрийг овгийн эхний үсгийн хамт, нас, хүйс оношийг бүрэн бичих ба жорыг баллаж, засварлаж үл болно.

6.6 Эм бичих хэсгийн Rp(Recipe) гэсэн тэмдэглэгээний ард нэр,тун хэмжээ, хэлбэрийг Латин хэл дээр бичнэ.

6.7 Хэрэглэх аргыг S(Singa) гэсэн тэмдэглэгээний ард Монгол хэл дээр бичнэ.

6.8 Эмчилгээ үргэлжлэх хугацааг хоногоор тооцно.

6.9 Жорд шингэн эмийг мл ба дуслаар, бусад эмийн хэлбэрийн тунг грамм (г), миллиграмм (мг), микрограмм (мкг), олон улсын нэгж (ОУН)-ээр илэрхийлж бичнэ.

6.10 Нийлмэл найрлагатай эмийн жорыг бичихдээ  худалдааны нэршлээр латинаар бичнэ.

6.11 Эмийн санд найруулж бэлтгэх эмийн жорыг бичихдээ эхлээд гол үйлдэл үзүүлэх эмийн бодисыг, дараа нь туслах чанарын эмийн бодис, үүний дараа бодисын нэрийг латинаар бичиж, тунг тодорхой зааж, дэс дараатай бичиж, хэрэглэх аргыг заана.

6.12 Энгийн эмийн жорын маягтад 3-аас илүүгүй, сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтад  2-оос илүүгүй, мансууруулах эмийн жорын маягтад 1 эм бичнэ.

6.13 Сэтгэцэд нөлөөт эмийг сэтгэцийн өвчний оношийн дагуу өвчтөний биеийн байдлыг харгалзан 10 хүртлэх хоногийн хэрэгцээнээс илүүгүй бичнэ.

6.14 Хөнгөвчлөх эмчилгээнээс бусад тохиолдолд мансууруулах эмийн жорын маягтад дараах эмийн хэлбэрүүдийн аль нэгийг 3 хоногийн хэрэглээнээс илүүгүйгээр бичнэ. Үүнд: үрэл, шахмал, лаа, туншил, шингэн.

6.15 Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан өвчтөнд мансууруулах эмийг тухайн өвчтөний биеийн байдлыг харгалзан 10 хүртлэх хоногийн хэрэгцээнээс илүүгүй бичнэ.

6.16 Жорын маягтад бичигдсэн эмийн хооронд тусгаарлах тэмдэг (#) тавина.

6.17 Энгийн эмийн жорыг эмчийн тэмдгээр, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жорыг эмчийн тэмдэг, ерөнхий эмчийн гарын үсэг, эмнэлгийн тэмдэг дарж баталгаажуулна.

6.18 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй  олгох эмийн жорыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас баталсан жорын маягтад энэхүү стандартад заасны дагуу бичих ба энгийн эмийг 6.12, сэтгэцэд нөлөөт эмийг 6.13, мансууруулах эмийг 6.14,6.15 заалтад заасан тоо хэмжээгээр бичнэ.

6.19 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийн жорд энгийн эм, сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах эмийг хамт бичихийг хориглоно.

6.20 Жор бичигдсэн өдрөөс хойш 7 хүртэлх хоногийн хугацаанд хүчинтэй.

7. Эм олгох

7.1 Жор баригч улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг эмчийн бичсэн жорын дагуу өвчтөнд олгохдоо эмийн нэр, тун хэмжээг 3 удаа давтан уншиж, иргэнд үлдэх хэсэгт эмчийн бичсэн жорын дагуу эмийн нэр, тун, хэмжээ, хэлбэр, хэрэглэх арга хугацааг тэмдэглэж, эмийн хамт олгох ба эмийг хэрэглэх явцад илэрч болох гаж нөлөөний талаар мэдээллийг заавал хэлж өгнө.

7.2 Улсын бүртгэлд бүртгэгдсэн, жороор олгох эмийн мэдээллийг www.moh.mn цахим хуудасны шууд холбоос болох Эмийн бүртгэл Licemed” програмаас авна.

7.3 Жороор олгох эмийг жоргүй олгохыг хориглоно.

7.4 Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтын ар талд эм хүлээн авсан хүний нэр, хаяг, регистрийн дугаар, утасны дугаар, огноог тэмдэглэж, гарын үсэг зуруулж, эм  зүйч хянаж баталгаажуулна.

7.5 Жор баригч жорыг хүлээн авч, тохирох бүртгэлийг холбогдох стандарт, журамд заасны  дагуу хөтлөнө.

7.6 Жорд бичсэн эмийг найруулж буюу дахин савлаж олгоход эмийн хаяглалт дараах мэдээллийг агуулсан байна.Үүнд:

7.6.1 Өвчтөний нэр;

7.6.2 Эмийн нэр;

7.6.3 Тун, тоо хэмжээ;

7.6.4 Хэрэглэх арга, хугацаа;

7.6.5 Эмийн хүчинтэй хугацаа;

7.6.6 Цувралын дугаар;

7.6.7 Хадгалах нөхцөл;

8. Жорын маягтыг хадгалах

8.1 Жор баригч иргэдээс хүлээн авсан жорын бүртгэлийг сар, улирлаар нэгтгэн, холбогдох стандарт, журамд заасны дагуу дүгнэнэ.

8.2 Энгийн эмийн жорыг 1 жил, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жорыг 2 жил хадгална.

8.3 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жорын тооцоог даатгалын байгууллагатай хийнэ.

А хавсралт

Энгийн эмийн жорын маягт

Энгийн эмийн жор

Өвчтөний овог, нэр:__________________________________

Нас:_______ Хүйс:_______ Онош:______________________ ___________________________________________________

Rp:

S:

#

Rp:

 

S:

#

Rp:

S:

#

Жор бичсэн Эмчийн нэр, утас, тэмдэг:_________________

Эмнэлгийн нэр:______________________________________

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Эмийн нэр,

тун, хэмжээ, хэлбэр

Хэрэглэх арга,    хугацаа

Олгосон

/гарын үсэ/

1

 

2

 

3

 

 

 

Энгийн эмийн жорын маягтад 3-аас илүүгүй    эмийг бичих ба энэхүү жор нь бичигдсэн өдрөөс хойш 7 хүртэлх хоногийн хугацаанд хүчинтэй.

Жорыг стандартын дагуу бүрэн бичээгүй, эмийн нэр, тун, хэмжээг засварласан, эмчийн тэмдэггүй тохиолдолд хүчингүйд тооцно.

Жорыг иргэдээс хүлээн авсан жорын бүртгэлд бүртгэнэ.

Жор баригч доорх мэдээллийг бүрэн хөтөлж, эмийг олгоно.

Жор хүлээн авсан

Бэлтгэсэн

Шалгасан

Олгосон

Огноо

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Энэхүү хэсгийг жор баригч эмийн бичсэн жорын дагуу олгох эмийг тэмдэглэж, тасархай зураасын дагуу таслан, эмийн хамт  иргэнд олгоно.

Эмчилгээний явцад гаж нөлөө илэрвэл жор чисэн эмчдээ яаралтай ханадана уу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В хавсралт

Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт

 


Сэтгэцэд нөлөөт эмийн жор

Индекс: Хэвлэмэл дугаар байна..... оны....сарын....

Өвчтөний овог, нэр:__________________________________

Нас:_______ Хүйс:_______ Онош:______________________ ___________________________________________________

Rp:

S:

#

Rp:

S:

#

Жор бичсэн эмчийн

нэр, утас,тэмдэг:__________________________________

Ерөнхий эмчийн гарын үсэг: ___________________________

Эмнэлгийн нэр: _______________________________

.… оны ….. сарын ......

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Индекс хэвэлэмэл дугаар байна.

Эмийн нэр,

тун, хэмжээ, хэлбэр

Хэрэглэх арга,    хугацаа

Олгосон

1

 

2

 

Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтад 2-оос илүүгүй  эмийг бичих ба энэхүү жор нь бичигдсэн өдрөөс хойш 7 хүртэлх хоногийн хугацаанд хүчинтэй.

Жорыг стандартын дагуу бүрэн бичээгүй, эмийн нэр, тун хэмжээг засварласан, эмч болон эмнэлгийн тэмдэггүй тохиолдолд хүчингүйд тооцно.

Жорыг иргэдээс хүлээн авсан жорын бүртгэлд бүртгэнэ.

Жор баригч доорх мэдээллийг бүрэн хөтөлж, эмийг олгоно.

Өвчтөний регистрийн дугаар: _________________

Эм хүлээн авсан хүний нэр: _______________________

Регистрийн дугаар: ________________________________

Утасны дугаар: ___________________________________

Гарын үсэг: _____________________________________

Жор хүлээн авсан

Бэлтгэсэн

Шалгасан

олгосон

Огноо

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Энэхүү хэсгийг  жор баригч эмчийн бичсэн жорын дагуу олгох эмийг тэмдэглэж, тасархай зураасын дагуу таслан, эмийн хамт  иргэнд олгоно.

Эмчилгээний явцад гаж нөлөө илэрвэл жор бичсээн эмчдээ яаралтай хандана уу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С хавсралт

Мансууруулах эмийн жорын маягт

 


Мансууруулах эмийн жор

Индекс: Хэвлэмэл дугаар байна....... оны......сарын...

Өвчтөний овог:________________ _____________________

Нэр:___________________________ Нас:____Хүйс:_______

Онош:_____________________________________________

Rp:

S:

#

Жор бичсэн  эмчийн нэр, утас,тэмдэг:__________________________________

Ерөнхий эмчийн гарын үсэг: ___________________________

Эмнэлгийн нэр, тэмдэг: _______________________________

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Индекс хэвлэмэл дугаар байна.

Эмийн нэр,

тун, хэмжээ, хэлбэр

Хэрэглэх арга,    хугацаа

Олгосон

1

 

Мансууруулах эмийн жорын маягтад 1 эм бичих ба энэхүү жор нь бичигдсэн өдрөөс хойш 7 хүртэлх хоногийн хугацаанд хүчинтэй.

Жорыг стандартын дагуу бүрэн бичээгүй, эмийн нэр, тун хэмжээг засварласан, эмч болон эмнэлгийн тэмдэггүй тохиолдолд хүчингүйд тооцно.

Жорыг иргэдээс хүлээн авсан жорын бүртгэд бүртгэнэ.

Жор баригч доох мэдээллийг бүрэн хөтөлж, эмийг олгоно.

Өвчтөний регистрийн дугаар:___________________

Эм хүлээн авсан хүний нэр: _______________________

Регистрийн дугаар: ________________________________

Утасны дугаар: ___________________________________

Гарын үсэг: ______________________________________

Жор хүлээн авсан

Бэлтгэсэн

Шалгасан

Олгосон

Огноо

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Энэхүү хэсгийг жор баригч  эмчийн бичсэн жорын дагуу олгох эмийг тэмдэглэж, тасархай зураасын дагуу таслан, эмийн хамт  иргэнд олгоно.

Эмчилгээний явцад гаж нөлөө илэрвэл жор бичсэн эмчдээ яаралтай ханадана уу.

 

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 152468
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1989951

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө