www.bgemn.ubhealth.mn

Томуу томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин

Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана

Томуу томуу төст өвчнөөр бүх насны хүмүүс өвчлөх бөгөөд бага насны хүүхэд өндөр настангууд илүү өвчлөмтгий байдаг.

Улсын хэмжээнд хүн амын дунд томуугийн А (H3N2) вирүсийн идэвхижил нэмэгдэж, томуугийн вирүс идэвхитэй эргэлтэнд орж байгаа тул бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, түүнчлэн 60-аас дээш насныхан, бусад эрсдэлт бүлгийн хүн ам илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна.

ЭМНЭЛ ЗҮЙН ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД

  • Өвчин гэнэт эхэлж 38-40 хэм хүртэл халуурах ,
  • толгой өвдөх
  • Ханиалгах
  • Хамар битүүрэн шингэн нус гарах,
  • Хоолой хатаж сэрвэгнэх, цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойн үрэвслийн шинж тэмдэг илэрнэ.
  • Хөөмий залгиурын арын хана, хүүхэн хэл, гүйлсэн булчирхай нэлэнхүйдээ улайж хөндүүрлэнэ
  • Бага насны хүүхдэд хоолой бачуурах, сөөх, амьсгал саадтай болох шинж тэмдэг давамгайлан илэрч байна

ДЭЭРХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ :

  • Эмчид яаралтай хандаж , эмчийн зөвлөгөөг баримталж , хэвтрийн дэглэмийг сахин витаминлаг,илчлэг сайтай хоол хүнсийг хэрэглэн, халуун бүлээн шингэнийг нэмүү хэрэглэх, 0-6 сар хүртлэх насны хүүхдийг эхийн сүүгээр ойр ойрхон хооллож, эмчийн бичсэн эмийг зөвлөмжийн дагуу ууж хэрэглэх
  • Гэр өрөө байрны агаарыг чийгшүүлэх, агаар сэлгэлтийг цаг тутамд хийх
  • Томуу томуу төст өвчнөөр өвчилсөн бол эмчийн магадлагаа авч сургууль, цэцэрлэг,ажлаасаа чөлөөлөгдөх
  • Амны хаалтыг 2 цаг тутамд сольж зүүн бусдад халдвар тараахгүй байх,
  • Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом , аяга,халбагаа өдөр бүр содын уусмалаар ариутгах.
  • Гэр байрандаа ариутгалын уусмалтай чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийх / хлорамин, жавеолин зэрэг ариутгалын уусмалын аль нэгийг хэрэглэх/
  • Антибиотик нь вирусд үйлчилдэггүй тул дур мэдэн ямар нэг антибиотик хэрэглэхээс зайлсхийх

Гэрээр асран сувилахад онцгойлон анхаарах! Эцэг эх, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд асаргаа сувилгааг уйгагүй хийх, шингэн ойр ойрхон ердийнхөөс их уулгах, хөхүүлэх, дулаан байлгах, эмийг зөв зохистой, үр дүнтэй өгөхөд онцлон анхаарах хэрэгтэй!

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул  чанарлаг хоол хүнс хэрэглэн, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг  эрхэмлэн, хангалтттай амрах, хорт зуршил хэрэглэхгүй байх

  • Улирлын байдалд тохируулан хувцаслах,  хүйтний улиралд даарч хөрөхгүй байх
  • Гарын ариун цэврийг сайтар сахиж ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос  доошгүй  удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах
  • Хамрын салстыг сонгино сармисын тосон хандаар арчих
  • Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс , жимс, жимсгэний шүүс  элбэг хэрэглэх . Хоолондоо сармис хэрэглэх
  • ТТТӨвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
  • Амны хаалт зүүж хэвших хэрэгтэй

Тархвар судлаач С.Өлзийжаргал

2017.01.05

 

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 116028
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1291871

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө