www.bgemn.ubhealth.mn

БАЯНГОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ТАМХИГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН ЭМНЭЛЭГ

БОЛОХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙЖ БУЙ АЖИЛ

2011.04.28

Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/584 албан тоот болон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 362 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Баянгол Эрүүл мэндийн нэгдэл нь тамхигүй орчин бүрдүүлсэн эмнэлэг болох саналыг нийт тасаг нэгжийн ажилчдаас санал авч, удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 100% зөвшөөрсний үндсэн дээр Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 243 тоот тушаалыг батлуулан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Эрүүл мэндийн нэгдлийн 243 тоот тушаалыг тасаг нэгжүүдэд мэдээлэл хүргэн ажиллаж, 21 өрхийн эмнэлэг тамхигүй орчин бүрдүүлсэн эмнэлэг болох ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан эмч С.Дулмаа Монголын Мянганы Сорилтын сан, СЭМҮТ хамтран зохион байгуулсан “Тамхигүй ажлын байр ба тамхинаас гаргах зөвлөгөө өгөх” сэдэвт сургагч бэлтгэх сургалтанд 2010 оны 09 дүгээр сарын 03-06 ны хооронд хамрагдан сургагч багш болсон. С.Дулмаа нь сургалтаасаа ирээд 2010 оны 09 сарын 16-ны өдөр “Тамхигүй ажлын байр” сэдэвт сургалтыг нийт 45 хүнд явуулсан байна. Сургалтын өмнө мэдлэгийн түвшин 52,7%, сургалтын дараа 92,9% болж мэдлэгийн түвшин 40,2%-иар өссөн байна.

Эрүүл мэндийн нэгдлийн нийт 383 эмч, эмнэлгийн ажилчидын ЗАА-ын тасгийн 38 ажилчны 2, поликликийн 111 ажилчидаас 4, өрхийн эмнэлгийн 234 ажилчны 20 нь тамхины хэрэглэдэг бөгөөд никотин хамаарлын тест авч үзэхэд 80% нь никотины хамааралтай байна.

НЭМГ-ын даргын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1а/31 тоот тушаалыг хэрэгжүүлэхээр БГЭМН-ийн даргын 243 тоот тушаал гарч БГЭМН-ийн тамхины хяналтын зөвлөлийг баталлаа. Зөвлөлийн дарга нь НЭМТҮХ орлогч дарга бөгөөд эмч ажилчидын төлөөлөл багтсан болно.

Мэдээлэл сургалт сурталчилгааны кабинет нь номын санд “Тамхины хяналтын суурь конвенц”, ДЭМБ-ын “Тамхины тахлын эсрэг бодлогын багц” зэрэг хууль тогтоомж, Хитр Кроугийн баримтат кино зэргээр баяжуулан, тасаг нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

 

 

Орчин бүрдүүлэх чиглэлээр дараахи тэмдгүүдийг хийж хэвлэн байгууллагын үүд, 00, шат хооронд зэрэг тамхи татаж болох цэгүүдийг урьдчилан тогтоож байршуулаад байна.

2011 оны 09 сараас халдварт бус өвчнөөс сэргийлэх, тамхинаас гарах, зөвлөгөө өгөх өдөртэй болох эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг багаар үзүүлэх чадвар эзэмшүүлэх зорилго тавин ажиллаж, 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газартай хамтран сургалт хийхээр төлөвлөөд байна.

Дүүргийн хэмжээнд тамхи тамхигүй орчин бүрдүүлэх 2 өдрийн сургалтыг ММСС-тай хамтран сургуулийн нийгмийн 15 ажилтан, 27 сайн дурын идэвхитэн бэлтгээд байна.

Цаашид тамхигүй орчин бүрдүүлсэн эмнэлэг болох үйл ажиллагааг илүү өргөн идэвхитэй ажиллахад зөвхөн нэг жилд 30 сая төгрөгний шаардлагатай байна. Гадна талдаа ил харагдахуйц том хэмжээний самбар хийлгэх,иргэдэд тамхины хор хөнөөл гарах боломжтойг сурталчилсан сурталчилгааны материал их хэмжээгээр шаардлагатай байна.

ТАЙЛАН БИЧСЭН:

МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ДАРГА С.ДУЛМАА

 

from: https://homeworkforme.com/

 

Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2615061

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө