www.bgemn.ubhealth.mn

Ханиад дарах 11 арга



Гэрийн нөхцөлд хүүхдийн ханиад дарах энгийн мөртлөө

хамгийн үр дүнтэй 11 арга

Одоо үед чинь бид хүүхдээ ханиад хүрэх сургаар л эмийн сан руу гүйж, эмийн санчийн мэдэмхийрч санал болгосон мэдэх мэдэхгүй олон эмээр үр хүүхдүүдээ бөмбөгдөх болжээ. Олон ч таних танихгүй эм гарч, гэвч тэр бүр тэд эм болж хүүхдүүдэд маань үйлчлэхээсээ илүү тэдний дархлаажуулалтыг сулруулж, ирээдүйд эмнээс хамааралтай сулбагар нэгэн болгохоос цаашгүй юм. Хоёр гурван жилийн өмнөөс чухам ийм шалтгаанаар АНУ-ын бүх бага насны хүүхдэд зориулсан ханиадны эмнүүдийг зарахыг хориглосон байдаг. За ингээд олон үг дэлгэлгүй гэрийн нөхцөлд хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн аргaaр ханиадыг эмчлэх талаар сонирхуулъя. Эхчүүд бид ихэнхийг нь мэдэх боловч ямархуу үр дүнтэй арга болохыг нь тэр болгон мэддэггүй билээ.

1. Зөгийн бал (12 сараас дээш насны хүүхдэд)

Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж, ханиадыг багасгахад тусалдаг. Pennsylvania мужийн их сургуулийн Эмийн Коллежоос явуулсан судалгаанд оролцсон 105 эцэг эхчүүд бүгд зөгийн бал нь зүгээр ханиадны сиропон эмнээс илүү хүүхдийн шөнийн цагаар ханиах ханиалгыг дарж байсан гэж мэдүүлжээ.

Хүмүүс голдуу зөгийн балыг халуун устай хольж уудаг. Мөн үүн дээрээ жаахан лемоны шүүс нэмээд уувал бүр илүү үр дүнтэй гэнэ. Түүнээс гадна зөгийн балыг дангаар нь хэрэглэж болно. Хэрэв хүүхэд чинь 1-5 настай бол хагас цайны халбага, 6-11 настай бол бүтэн цайны халбага зөгийн бал дангаар нь өгнө.

Харин нэгээс бага насны хүүхдэд зөгийн балыг өгч болдоггүй. Яагаад гэвэл зөгийн баланд Clostridium botulinum гэдэг бактербайдгаас энэ нь бага насны хүүхдийн төгс боловсроогүй байгаа хоол боловсруулах системийг хүндээр өвчлүүлдэг байна.

2. Давстай ус (4-өөс дээш настай хүүхдэд)

Давстай усыг хүүхдийн хамарт дусаах нь хамрын хөндийг чийгшүүлж, хамар дахь нус болон элдэв бохирдлыг цэвэрлэж гаргахад тусалдаг. 2008 онд Европд хийсэн судалгаанд 6-10 насны 390 хүүхэд оролцож, далайн ус нь стандард ханиадны эмнүүдээс хамаагүй хурдан ханиадыг дарж байсаныг баталсан байна.

Бүлээн давстай уусмал бэлдсэний дараа хамрын дусаагуураар хүүхдийн хамарт дусаана. Хүүхдийн толгойг гэдрэг хэсэг байлгаж уусмал хамрын хөндийгөөр чөлөөтэй нэвтрэх боломж олго. Дараа нь өндийлгөж суларсан нусыг цэвэрлэж ав.

3. Хамар цэвэрлэх (2-оос дээш настай хүүхдэд)

Хүүхэд ханиадтай үед хамрыг нь тогтмол цэвэрлэх нь хамгийн шилдэг арга байдаг. Хамрыг цэвэрлэснээр хүүхэд чөлөөтэй амьсгалж чадахаас гадна унтахдаа ч амархан байх болно.

Ид ханиад эхэлж байгаа үед хамраас тогтмол ус гоождог. Энэ тохиолдолд хамрыг цэвэрлэхдээ хамгийн сайн сальфетик эсвэл зөөлөн даавуу хэрэглэхийг зөвлөж байна. Яагаад гэвэл тогтмол хатуу цаас, муу сальфетикаар хамраа үрэх нь жижиг хүүхэд гэлтгүй том хүний хамрыг ч улайлгаж өвчлүүлдэг. Одоогоор Монголд орж зарагдаж байгаа сальфетикуудаас Kleenex-ийн Aloe-той сальфетик хамгийн чанартай зөөлөн бөгөөд хүүхдийн чинь хамрыг хэзээ ч улайлгахгүй.

4. Бургуй /bulb syringe/ (нялх хүүхдэд)

Нялх хүүхэд өөрөө нусаа нийж чадахгүй тул хамрыг нь бургуй ашиглан цэвэрлэж болно. Үүний тулд давстай уусмал бэлд. Уусмалыг нэг аяга бүлээн усанд тал цайны халбагаар давс хийж бэлдэнэ. Энэхүү уусмалаа 24 цагаас илүү битгий хадгалаарай. Яагаад гэвэл түүнээс илүү удвал бактери үржих бололцоотой.

Тэгээд давстай уусмалаасаа нялх хүүхдийн хамарт 10-20 дусал хийж 10 секунд хэртэй байлгаад бургуйгаараа суларсан нусыг соруулж авна. Гэхдээ энэ аргыг 4-өөс дээш өдөр дараалан хэрэглэх хэрэггүй. Яагаад гэвэл давстай уусмалыг тогтмол хэрэглэх нь нялх хүүхдийн хамрыг хуурайшуулах магадлалтай. Мөн хүүхэд бургуйгаар соруулахад дургүй байвал хөвөн ороож хэрэглэж болно.

5. Үнэртэй тосон түрхлэг (3 сараас дээш)
Биднийг бага байхад ээж, эмээ нар маань гавар түрхэж цэгт массаж хийж өгдөг байсныг санаж байгаа биз ээ. Одоо үед гавраас арай зөөлөн боловч ийм төрлийн үйлчилгээтэй үнэртэй тосон түрхлэгүүд гадуур зардаг болжээ. Монголд зарагддагаас гэвэл Dr.Mom’s тосон түрхлэг байдаг.
Судалгаанаас үзэхэд эдгээр тосон түрхлэгүүд нь хамрын битүүг эмчлэхэд ямар нэгэн үр дүн өгдөггүй нь батлагдсан байна. Харин хамар битүүрсэн үед зөөлөн сэнгэсэн мэдрэмж төрүүлж ханиад хүрэгчид таатай сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ тосон түрхлэгийг цээжиндээ, нуруундаа, хүзүүндээ түрхэж хэрэглэхээс гадна хамар битүүрсэн тохиолдолд хамрын хоёр талаар, хамрын доод болон угалз хэсэгт түрхэж хэрэглэхэд амьсгалахад арай дөхөмтэй болгодог.

6. Давстай усаар хоолойгоо зайлах (4-өөс дээш насны хүүхдэд)

Давстай усаар хоолойгоо зайлах нь хэзээд хөндүүрлэсэн хоолойн өвчнийг багасгадаг сайн арга юм. Хэдийгээр эрдэмтэд одоо болтол яагаад гэдэг учир шалтгааныг тогтоож чадаагүй ч давстай усаар хоолойгоо зайлах нь хоолой дээр байгаа цэрийг маш сайн гадагшлуулдаг нь практикт нэгэнт нотлогдсон юм.

Нэг аяга усанд ½ цайны халбага давс нэмж хутгаад давстай усаа бэлдэж болно. Хэрэв хүүхэд чинь амтыг нь авч чадахгүй бол жаахан лимоны шүүс нэмж амт оруулж болно. Өвчтэй үед нь өдөртөө 3-4 удаа хоолойг нь зайлуулах шаардлагатай.

7. Хэвтэхэд нь толгойг нь өндөрлө

Хүүхдээ амрахаар хэвтэхэд нь толгойг өндөрлөж өгвөл түүнд амьсгалахад илүү чөлөөтэй амар байх болно. Гэхдээ бага зэрэг өндөрлөхөд л хангалттай. Хэрэв бага насны, тусдаа орон дээр унтдаг бол өндөрлөж байгаа даавуу, алчуураа ор болон маттрасны завсар нь хийгээрэй. Бага хүүхдийн орон дотор илүү дутуу алчуур, даавуу байх нь аюултай байдаг. Яагаад гэвэл хүүхэд өөрөө өөрийгөө мэдэлгүй даавуугаар хүзүүгээ ороох эсвэл нүүрээ бүтээснээс амьсгалж чадахгүй болох тохиолдол гардаг.

8. Амралт, бас амралт (бүх насныханд)
Ямар ч тохиолдолд өвчинтэйгээ тэмцэхэд хүн бүхэн энерги зарцуулдаг. Тиймээс хүүхэд чинь их унтаж амрах тусмаа бас эдгэрч байна гэсэн үг.

9. Ууршуулсан агаар (бүх насныханд)

Чийгшүүлсэн агаараар амьсгалах, халуувтар баннд усанд оруулах нь маш сайн үр дүнтэй арга байдаг. Монголд олон янзын өрөө чийгшүүлэгч, агаар цэвэрлэгч орж ирж байгаа ч аль ч тохиолдолд тэднийгээ тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.

10. Нэмэлт шингэн (6 сараас дээш насны хүүхдэд)

Шингэн зүйл ихээр уух нь хүүхдийн өвчинтэй тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. Хүүхдийнхээ уух дуртай зүйлсээс ахиухан авч өгөөрэй. Гэхдээ хэт чихэрлэг зүйл байвал харин эсрэгээрээ эргэж мэднэ шүү.

11. Тахианы шөл болон бусад уух зүйлс (6 сараас дээш насны хүүхдэд)
Зөгийн балтай ус, халуун шоколадтай сүү зэргээс гадна тахианы шөл уух нь хүүхдийн ядаргааг тайлж, толгой эргэх, хамар битүүрэх болон халууныг бууруулдаг нь нотлогдсон байна.

Ампициллинийг хоол идэхээс цагийн өмнө уудаг

Хvмvvс эмийг эмчийн заавар хяналтгvйгээр хэрэглэх явдал их байдаг. Өөрсдийн дураар, эсвэл хэн нэгнээс сонссон мэдээллийн дагуу эмийг хэрэглэж орхидог. Эмийг зөв хэрэглэвэл тустай. Харин бусад нөхцөлд хор болно гэдгийг байнга санах хэрэгтэй. Ямар ч эмийг эмчийн заавар, жороор хэрэглэх нь чухал. Зарим эмийг хоолтой хамт болон хоолны дараа уухад шар хөөрөх, хоолны шингэц муутгах зэргээр тохиромж муутай байдаг.

Пенициллин, ампициллин, тетрациклин зэрэг эмийг хоол идэхээс цагийн өмнө уух ёстой ажээ. Тетрациклиныг уухын өмнө болон дараа цагийн дотор сvv уух хэрэггvй юм байна. Аспирин, төмрийн бэлдмэл, аминдэмvvд, эритромицин зэрэг эмийг хоолтойгоо хамт буюу хоол идсэний дараа уух нь тохиромжтой. Хvчлийн эсрэг бэлдмэлvvдийг ходоод хоосон байх vед болон хоол идсэнээс хойш 1-2 цагийн дараа эсвэл унтах vедээ хэрэглэх нь чухал ажээ. Эмийг сууж байхдаа юмуу зогсож байхдаа уувал тун сайн. Мөн эм уух бvртээ аяга ус ууж байгаарай.

Хэрэв та сульфаниламидын бэлдмэл хэрэглэж байгаа бол бөөрөө хордуулахгvйн тулд маш их, хамгийн багаар бодоход өдөрт найман аяга ус уувал зохимжтой.
www.e-health.mn


 

Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2654500

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө