www.bgemn.ubhealth.mn

Диатез гэж юу вэ ?



Хөхүүл насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгний нэг бол диатез юм. Энэ нь харшилын нэг хэлбэр юм. Энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч , арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна.

Шалтгаан

Ээж аавынх нь хэн нэг харшилий гаралтай өвчинд өртөмтгий

Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан эсвэл ханиад их хүрч байсан

Ээж нь хууч архаг өвчтэй

Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс , газтай ундаа , жүүс , амтлагч , халуун ногоо хэргэлсэн

Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан

Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа , архи , тамхи хэрэглэсэн

Шинж тэмдэгүүд

· Арьсны нугалаасууд , чихний ар , хүзүү , тахимаар амархан нурж улайдаг

· Хөмсөг орчмын арьс хогжруутгаж , хуурайшах

· Хүүхдийн зулай хагатах , хага их хэмжээгээр овоорох

· Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах , хэсэгчилсэн тууралт гарах

· Хүүхдийн зулай хагатах , хага их хэмжээгээр овоорох

· Хүүхэд тайван бус , уйламтгай болох , биеийн эсэргүүцэл суларснаас ханиад , суулгалт өвчнөөр амархан өвдөх

Анхаарах зүйлс

Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж , чихэр шоколад , кофе, халуун ногоо , амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.

Зулайн хагийн вазелин эсвэл зориулалтын тос тш\үрхэж зөөлрүүлэн , савантай усаар угааж байнга цэвэрлэж байх

Хүүхдийн өдөр бүр усанд оруулж , арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах

Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх

Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах

Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах

Хэт бэгнэхгүй , сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах

Диатез нь хүүхэд төрөөд 1-3 сартай байхад илэрдэг. Хүүхдийн нүүр , бие дээгүүр жижиг цэврүү туурдаг. Тэгэхээр харшлын өвчний хамгийн анхны илрэл нь төрсний дараа хүүхдэд илрэх диатез байдаг. Ийм өвчтэй хүүхэд 1-3 нас хүрээд диатез нь арилдаг.

Эмчилгээ:

Хүүхдийн арьс улайж байвал хумсанцэгээр угаана. Загатнаж , арьс хатуурч байвал алтан товчоор цэцгээр угаах хэрэгтэй.

Мөн шар будаа , эсвэл цагаан будааны шүүс уулгаж болно. Загасны тос эсвэл сургарын тосоор хөнгөн тослоно.

Хориглох зүйлс:

Өндөг , сүү , газрын самар, шар буурцаг, жүржийн овгийн жимс. Түүнчлэн лоушн, чийгшүүлэгч крем түрхэхгүй байх болж өгвөл никель сав суулга , аяга хэрэглэхгүй байх.

 

Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2654491

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө