www.bgemn.ubhealth.mn

Бага насны хүүхдийн хоол



Зургаан сар хүртэл дан эхийн сүүгээр хооллон, 6 сартайгаас тохирсон нэмэгдэл хоолонд оруулна. Хоёр нас хүртэл нэмэгдэл хоол өгсөн ч, эхийн сүүгээр хооллохыг үргэлжлүүлэн зөвлөдөг.

Төрсний дараахь үеэс эхлэн эхчүүд өөрөө болон хүүхдээ зөв зохистой хооллосноор хэвийн, эрүүл чийрэг өсөлтийг хангаж чадна. Бага насны хүүхдийн хоол тэжээлд юугаарч орлуулашгүй үнэт  хоол бол эхийн хөхний сүү юм. Эхийн хөхний сүү нь төрсний дараахь эхний 6 сард хүүхдэд шаардагдах бүхий л хэрэгцээт тэжээллэг бодисуудаар баялаг байдаг. Хүүхэд өсч торнихын хирээр  түүний өсөлт хөгжилтөнд шаардлагатай эрдэс бодис, аминдэмийн хэрэгцээ нэмэгдэж, түүнийг дагаад хооллох тоо, хэмжээ ихэсдэг тул 6 сартайгаас тохирсон нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй.

Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж үрж няцлана. Бусад арга ажиллагаа нь шинэ жимсний зутан хийтэй адил.

Орц:Хатаасан алим хоолны халбагаар 2,Элсэн чихэр хоолны халбагаар 1, цайны халбагаар1/2, Төмсний гурил цайны халбагаар 2/3, Ус хоолны халбагаар 2, цайны халбагаар 1, Нимбэгний хүчил чимх

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 0.4 гр, тослог 0.0 гр, нүүрс ус 38.8 гр, Илчлэг 160.4 ккал

Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж үрж няцлана. Бусад арга ажиллагаа нь шинэ жимсний зутан хийтэй адил. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 гр-аар өгнө.

Шинэ жимс жимсгэний зутан

Жимсээ цэвэрлэж ялгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялгаж авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус (20 гр шаазанд 100-150 мл усаар бодож) хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана.

Орц:Үхрийн нүд хоолны халбагаар 1 бүтэн, 1/2(нэрс, аньс г.м) хоолны халбагаар 1, Элсэн чихэр цайны халбагаар ½, Ус шаазан аягаар 1, Төмсний гурил цайны халбагаар 1

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 0.2 гр, тослог 0.0 гр, нүүрс ус 34.3 гр, Илчлэг 140.9 ккал

Бэлтгэх арга: Жимсээ цэвэрлэж ялгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялгаж авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус (20 гр шаазанд 100-150 мл усаар бодож) хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана. Гарсан шүүсийг 2 хувааж нэг хэсгийг нь хөргөж төмсний гурилаар зуурна. Нөгөө хэсэгт элсэн чихэр нэмж дахин буцлах хүртэл хутгаж халаана. Халаах явцад зуурсан төмсний гурилыг хийж дахин хутгаж халаана. Дээр нь анхны шүүж авсан жимсний шүүсээ нэмнэ. Дараа нь элсэн чихэр цацсан буюу норгосон хэвэнд зутангаа хийж хөргөнө. Хөрсний дараа хэвнээс салгаж таваглаад жимсний чанамал буюу жимсний шүүсийг хийж өгнө.

Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 30-50 гр-аар өгнө.

Уушгины бөөрөнцөг

Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж сонгиноор амталж холино. Холисон шанзыг жижиг жижгээр таслан авч, бөөрөнхий хэлбэрт оруулж, талхны нунтаг хатаамжинд өнхрүүлж тослосон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна.

Орц:Уушги 50 гр, Өндөг 1/2 ш, Цөцгий цайны халбагаар 1, Сонгино амтлах төдий, Төмсний гурил цайны халбагаар 2/3, Ус цайны халбагаар 1/2

Гарц: 100 гр

Тэжээллэг чанар: уураг 10.9 гр, тослог 6.7 гр, нүүрс ус 4.4 гр, Илчлэг 121.7 ккал

Бэлтгэх арга: Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж сонгиноор амталж холино. Холисон шанзыг жижиг жижгээр таслан авч, бөөрөнхий хэлбэрт оруулж, талхны нунтаг хатаамжинд өнхрүүлж тослосон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна. Бэлэн болсон бөөрөнцгийг нэг тавганд 4-5 ширхэг байхаар таваглаж сүмс буюу хайлсан цөцгийн тос дусааж хачирлаж өгнө. Нэгээс дээш насны хүүхдэд өгнө.

Элэгний шөл

Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно. Хүүхдэд 8-9 сартайгаас 7-14 хоногт 1 удаа өгнө.

Орц:Шинэ элэг 100 гр, Талх 5 хэрчим, Өндөгний шар 1 ш, Цөцгийн тос цайны халбагаар 1, Тунгалаг шөл шаазан аягаар 1 бүтэн, 1/2

Гарц: 500 мл

Тэжээллэг чанар: уураг 26.6 гр, тослог 6.0 гр, нүүрс ус 57.3 гр, Илчлэг 412.0 ккал

Бэлтгэх арга: Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно. Хүүхдэд 8-9 сартайгаас 7-14 хоногт 1 удаа өгнө.

Элэгний котлет

Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино.

Орц:Элэг 165 гр, Сонгино дунд зэргийн 1/6, Давс чимх, Сүү хоолны халбагаар 1, цайны халбагаар 1, Талх 1 хэрчим, Талхны нунтаг хатаамж хоолны халбагаар 1

Гарц: 150 гр

Тэжээллэг чанар: уураг 27.0 гр, тослог 8.1 гр, нүүрс ус 36.7 гр, Илчлэг 327.0 ккал

Бэлтгэх арга: Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхрүүлж, бага тосонд 2 талд нь хайрс болтол нь шарна. Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусаж өгнө. Нэгээс дээш насны хүүхдэд 7-14 хоногт нэг удаа нухаштай өгнө.


 

Зочдын тоо

Гишүүд : 2
Нийт мэдээ : 162573
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2848104

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө