www.bgemn.ubhealth.mn

Стресснээс салцгаая



Сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь эзэн хүнээс шууд хамаардаг. Хүн ажиллаж байгаа цагт гадны нөлөөллөөс болж ямар нэгэн байдлаар бухимдал үүсдэг. Бид сэтгэл санаагаа тайван байлгах тухай ихээр боддог ч үүнийг мэдрэхээ бараг л больжээ. Өөрөөр хэлбэл , цагт хавчигдах , сэтгэл санаа түгших нь байнгын хэв шинж болжээ. Хүн сэтгэл санаагаа өөрөө л захирахгүй бол түүнийг гадны ямар нэгэн зүйл бүрэн өөрчилнө гэж байхгүй. Сэтгэл гэдэг харахад байхгүй атлаа хүний хамгийн гол эрхтэн юм. Сэтгэл бол бодох, сэтгэх, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх юмсыг таних чадвар юм. Сэтгэлийн бүтэц нь ямар нэгэн эсээс бүрдээгүй ч танин мэдэхүйн энерги юм. Энэхүү энергийн эх үүсвэрээ цэвэр ариун байлгахаас их зүйл хамаарч байдаг. Цагт ямагт түгших, айдас төрүүлэх, хэт гүн гүнзгий асуудлыг авч үзэх нь хувь хүний сэтгэлээ удирдах чадвартай холбоотой. Өөртөө стресс үүсгэхгүй аль болох тайван байх тал дээр суралцсанаараа залуу сайхан байдлаа удаан хадгалдаг. Ямарваа нэг асуудалд яарч хандах, шийдвэр гаргах, өөртөө яаж хандах зэрэг олон зүйлсийг сайтар бодож тунгааж байх нь хамгийн чухал. Өөртөө итгэл муутай, бие даах чадваргүй, хэн нэгнээс хараат амьдралтай хүмүүс сэтгэл санааны хямралд өртөмхий байдаг. Тэгэхээр өөртөө итгэлтэй байдлыг өөрөө л үүсгэх хэрэгтэй. Өөдрөг сэтгэлгээ бий болгож өөрийгөө чиглүүлж сурах ёстой.

Дараах зөвөлгөөнүүд нь таны өөртөө итгэх итгэлийн түвшинг нэмэгдүүлж, сэтгэл санаагаа захирхад нэмэр болж чадна.

Өөрөө өөртөө найрсаг сайхан хандахаас эхэл:

Тиймээс өөрөө өөрийгөө шүүмжлэхийн оронд өөрийнхөө дэмжигч нь болж сур. Өөртэйгээ хэрхэн яриа өрнүүлдэгтээ ч гэсэн анхаарал хандуулаад үз. Таны өөртөө хэлж байгаа үгс таалагдахгүй байвал шууд өөрчлөх хэрэгтэй шүү. Өөрийгөө л мучлан буруутгаж доош нь хийгээд байх юм бол та амьдралдаа хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй.

Өөрийгөө бусадтай харьцуулахаа боль:

Зарим нэг талаараа танаас арай илүү давуу гарч чадсан хүмүүстэй өөрийгөө харьцуулснаас болж өөртөө эргэлзэх байдал үүсдэг. Бүх хүмүүс өөрийн гэсэн давуу ба сул талуудтай гоо сайхантай байдгийг мартаж болохгүй.

Өөрийн давуу тал дээр бүхнийг үндэслэ:

Та бүх юманд мундаг байна гэж байхгүй л дээ , гэхдээ л таны маш сайн хийж чаддаг зарим нэг зүйлс байж л таараа. Тиймээс өөрийн давуу талуудыг олж тодорхойлоод түүн дээрээ үндэслэн өөртөө итгэх итгэлээ бүрдүүлэх хэрэгтэй.

Илүү сайн мэдлэгтэй бол:

Бусдын мэдэхгүй тэр зүйлсийг олж мэдсэнээр өөртөө итгэх итгэл улам нэмэгдэнэ.

Өөрөөрөө бахархах дотоод сэтгэлийг бий болгох:

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх бас нэг шилдэг арга бол хувь хүнийхээ хувьд бахадмаар шинэчлэлтийг хийх явдал юм. Ингэснээр та өмнөө байгаа саад бэрхшээлийг даван гарч амжилтанд хүч чадсан гэдгээрээ цагт ямагт бахархаж, цаашид ч санан дурсаж явах болно.

Сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах тал дээр байнга анхаарал хандуулж бай:

Ирээдүйд бий болох шинэхэн харилцаа, хайр дурлалд бэлдэж, өөрийгөө бага ч болов тайван байлгая гэвэл эхлээд өөрийн аюулгүй байдал, ялгаатай чанар, холбоо , өөрийгөө таних явдал, өсөн дэвжилт зэрэг асуудлуудад анхаарлаа хандуул. Нэг үгээр хэлбэл өөрөө өөртөө санаа тавь

Зоригтой байж сур:

Францын нэгэн зүйр цэцэн үгэнд Хулчгар хүн үргэлж ялагддаг гэсэн байдаг. Иймээс ухаалаг сонголт хийж , амьдралаа харамсах зүйлгүйгээр өнгөрөөх хэрэгтэй. Зоригтой шийдэмгий байж ухаалаг , эрс алхмуудыг байнга хийж байх хэрэгтэй.

Өөрийгөө хөгжүүлэн идэвхижүүлэх талд анхаарлаа хандуул:

Өөрт байж болох бүх л шилдэг шинж чанаруудыг агуулсан гайхалтай шинэ хүн болж чадахын төлөө хараагаа дээш өргөж зорилго тавин ажилла. Ирээдүйгээ сайн сайхан байлгыхыг хүсч л байвал өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн түвшинг нэмэгдүүлэх ёстой бөгөөд энэ нь зүй ёсны хэрэг байдаг. Аз жаргал гэдэг бол гадаад хүчин зүйлээс бус харин таны сэтгэлээс шалтгаалдаг. Түүнийг та ха нэгтэйгээс биш харин сэтгэл зүрхнээс хайр ёстой.

БГЭМН Аддиктологийн кабинет

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 116024
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1291865

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө