www.bgemn.ubhealth.mn

Та гараа савандаж угаадаг уу?



Хүн бүр өглөө босоод гар нүүрээ угаадаг хирнээ хоол идэхээсээ өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угааж байх ёстой гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй.

Бохир гараас үүдэлтэй халдварт өвчнүүд газар авч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирсаар л байна. Наад зах нь намрын намарт гар дээрээс худалдаалж буй самар жимс, хүнсний бүтээгдэхүүнийг ямар орчинд боловсруулж, бэлдэж худалдаалж байгаа нь тодорхойгүй байна

2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан эдүгээ дөрөв дэх жилдээ дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж байна.

Чухам яагаад дэлхий нийтээрээ гар угаахад ач холбогдол өгч, тэмдэглэх өдөртэй хүртэл болж байна вэ? Жил бүр бохир гарын улмаас тав хүртэлх насны 3,5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр эндэж байгаа нь дэлхий нийтээрээ анхаарах хэмжээнд хүргэж байна.

Хоол идэх, бэлтгэхийн өмнө, бие засах, хүүхэд хуурайлах, бохирдолтой орчинд ажиллах зэрэг эрсдэлтэй үеийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга болохыг олон нийтэд ухуулан сурталчилж ойлгуулах нь дэлхийн гар угаах өдрийн гол зорилго юм.

Монгол Улсад Дэлхийн Гар Угаах Өдрийг тэмдэглэх, гараа савандаж угаахын ач холбогдлыг сурталчлах ажлыг БСШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан, “Эй Си Эф Монгол” ОУБ, Усны газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж байна.

Магадгүй хэн нэг нь,үүнийг уншиж суугаа та ч гар угаахыг ингэж онцлохын хэрэг юу байна, хэн ч гараа угааж чадна шүү дээ гэж бодож суугаа байж болох юм. Бидний энэ хэнэггүй зан л бохир гарын өвчнийг дэлгэрүүлэх нэгэн нөхцөл болж байна.

Хүн бүр хооллох, хоол бэлтгэхийн өмнө, бие засах, хүүхэд хуурайлсны дараа болон бохирдсон тохиолдол бүрд гараа савандаж угааж хэвшээрэй. Монголчууд “жижиг чулуугаар том чулууг доргиох” гэж ярьдаг, тэгвэл гараа савандаж угааж заншиснаар халдварт өвчний тархалтыг бууруулж эрүүл мэндээ хамгаалж чадах юм.

Respira, sigue leyendo y no te preocupes, que en este post https://pharm1st.com/venta-female-viagra/ precio female viagra en farmacia te voy a contar muchas cosas al respecto, entre ellas, ÷comprar cialis super active trendfarmaco Chetumal cómo ayudar a tu pareja si os encontráis en esta tesitura.

Kraftig fetma kan dock göra att det är fysiskt svårt att genomföra https://pharmtab24.com/generic-cialis-daily-sverige/ kob af generic cialis daily pa nettet samlag. De sexuella biverkningarna har knutits till en serotoninreceptor som kallas för 5-ht2.

site fiable pour achat kamagra
 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2615203

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө