www.bgemn.ubhealth.mn

Зохистой хооллолт эрүүл байхын үндэс



Хангалттай давтамжтай хоолло
- Хоол, хүнс ходоодонд 4 цаг орчим байж боловсорч дуусаад цааш 12 хуруу гэдсийг дамжин нарийн гэдсэнд ордог. Өөрөөр хэлбэл хоол идсэнээс хойш 4 цаг болоод ходоод үндсэндээ "хоосон" болдог байна. Энэ хугацааг үндэслэн 4 цагийн зайтай хооллох нь хамгийн тохиромжтой. Хүн хоногт 7- 8 цаг унтаж амрахад хангалттай байдгийг үндэслэн, үлдэж байгаа 16 цагт нь 4 удаа хооллоно.
- Удаан хугацаагаар (6 - 8 цаг) хоол идэхгүй байх, дуртай цагтаа эмх замбараагүй хооллохын аль аль нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулж өвчин эмгэгт хүрдэг.
Тогтмол цагт хоолло
- Тогтоосон цаггүйгээр хооллох нь ходоодны шүүс ялгарах хэмнэлийг алдагдуулж, аажимдаа хоол боловсруулах шүүсний хэмжээ, чанарын найрлага нь өөрчлөгдөж, хоол идэх дуршил буурна. Энэ нь яваандаа ходоодны архаг үрэвслийг үүсгэнэ.
- Хэтэрхий удаан хугацаагаар хоосон явах, эсвэл нэг удаад их хэмжээгээр идэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй

Хооллох цагийн хуваарийн жишээ

Өглөөний унд Бага үд Их үд Оройн хоол
07.00 11.00 15.00 19.00
07.30 11.30 15.30 19.30
08.00 12.00 16.00 20.00

Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн зөв хуваарилалт
Өглөөний унд 20 - 25%
Бага үд 10 - 15%
Их үд 35 - 40%
Оройн хоол 25%-иас илүүгүй

Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 2200 ккал илчлэгийг хоол хүнсээр авна гэж үзвэл хоногийн хоолны илчлэгийн хуваарилалт ямар байх вэ?

Өглөөний унд 440 – 550 ккал
Бага үд 220 – 330 ккал
Их үд 770 – 880 ккал
Оройн хоол 550 ккал илүүгүй

Нийт 2200 ккàë

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 116029
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1291879

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө