www.bgemn.ubhealth.mn

ДУНД ЧИХНИЙ ХУРЦ ҮРЭВСЛЭЭС СЭРГИЙЛЬЕДУНД ЧИХНИЙ ХУ

Сонсгол бууралт ба дүлийрэлтийн  шалтгааны нэг нь дунд чихний хурц үрэвсэл юм. Тиймээс эцэг эхчүүд  яагаад,  хэдий үед чих үрэвсдэг гэдгийг мэдэж байх нь чухал бөгөөд дунд чихний хурц үрэвсэл ямар шинж тэмдгээр илэрдэг түүнийг хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар танд зөвлөж байна.

Уг өвчнөөр хэдэн насны хүмүүс өвдөж болох вэ?
Дунд чихний цочмог үрэвсэлээр бүх насны хүмүүс өвдөж болох боловч хөхүүл ба бага насны хүүхдүүд хамгийн их өвддөг байна. Хөхүүл хүүхдүүдийн 70%-с дээш нь  1 нас хүрэхдээ нэг ба хэд хэдэн удаа өвдсөн байдаг бол 3 хүртэлх насны хүүхдүүдийн 50%-нь дээрхи өвчнөөр өвддөг байна. Учир нь  энэ насны хүүхдүүдийн анатомын онцлог болох  хамар чих хоёрын  хооронд  байдаг сонсголын гуурс нь богинохон, өргөн, шулуун байдаг ба сонсголын гуурсны хэсэг газрын дархлаа дутмаг байдал нь сонсголын гуурсыг үрэвсүүлэхэд хүргэнэ. Иймээс амьсгалын дээд замын халдвар, ханиад томуугаар өвдсөн үед сонсголын гуурсаар халдвар дамжсантай холбоотой дунд чихний хурц үрэвсэл үүснэ.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

1.    Ихэвчлэн амьсгалын дээд замын вирусын халдвар, ханиад томуугаар   өвдсөн үед буюу түүний хүндрэл хэлбэрээр тохиолдоно. (80% - 90%)
2.    Хөхүүл хүүхдэд  тайван биш болох, хөхөө хөхөхгүй байх, бөөлжих, гүйлгэх шинж тэмдгүүд илрэнэ.
3.    Чихний өвдөлт нь хүчтэй илрэх ба энэ нь бага насны хүүхдэд уйлж орилох чихээ үрэх, татах шинж тэмдгээр илрэнэ.
4.    Насанд хүрэгчдэд чихний сонсгол буурах, бөглөчихсөн мэт мэдрэмж төрж янз бүрийн эрчимтэй өвдөлт өгнө.
5.    Хүүхдийн бие хямарч толгой өвдөх, бие сульдах, халуурах шинж илэрнэ. Зарим үед 38-40 хэм хүртэл халуурч татах шинж өгнө.
6.    Хэнгэргэн хальс цоорч ялгадас гадагшилбал өвдөх шинж амархан алга болдог.

Дунд чихний хурц үрэвслээс  хэрхэн  урьдчилан сэргийлэх вэ?

Хүүхдийг байнга дээш харуулж хэвтүүлэх, хамрын нустай удаан байлгах, нус нийх буюу нусны алчуур хэрэглэдэггүй зэрэг амьдрал ахуйн буруу дэглэм дунд чихний хурц үрэвслийг даамжруулна.
•    Хүүхдийг аль болох удаан хугацаагаар  хөхөөр хооллох нь халдвараас сэргийлнэ
•    Ханиад томуугаар өвдөхгүй байх өвдсөн тохиолдолд хурдан эмчлэх
•    Дээрхи шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй
Дунд чихний хурц үрэвсэл нь хүүхдийн дунд элбэг тохиолдож, цөөнгүй хэсэг нь архагшин насан турш үлдэж байгаа учраас дээрхи зовиур илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.
Дунд чихний хурц үрэвслээс урьдчилан сэргийлснээр дуу дамжуулах замын сонсголын бууралт болон цаашлаад холимог хэлбэрийн сонсголын бууралтаас сэргийлж чадна.

БГЭМН-н ЧХХ-н  эмч Б.ЭНХБАТ

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2614790

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө