www.bgemn.ubhealth.mn

Оюутнуудын булан



Жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт гэнэ . Үр хөндөлтийг жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин үр хөндөлтийг 13-23 долоо хоногийн хугацаанд / хожуу үр хөндөлт/ зөвхөн эмчийн заалтаар хийдэг

Хожуу үеийн үр хөндөлт хийх заалт:

  1. Тухайн жирэмслэлт нь эх ургийн амь нас эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон.
  2. 18 хүртэлх насны охид, 40-ººс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл
  3. Сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй
  4. Цусан төрөл нь ойртсон нь нотлогдвол
  5. Хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь нотлогдсон

· Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нь үр хөндөлтийг багасгана.

· Хүсээгүй жирэмслэлт гэдэг нь ямар нэг шалтгааннөхцлийн улмаас төлөвлөөгүй буюу тухайн жирэмслэлтийг цаашид тээх хүсэлгүй байгаа тохиолдол юм.

Үр хөндөлтийн хүндрэл

Эрт үеийн хүндрэл:

* Цус алдах

* Умай цоорох

* Халдвар авах

* Умайд цус хуримтлагдах

* Умайд ураг, эхсийн хэсэг үлдэх

Хожуу үеийн хүндрэл:

ž Умай өндгөвчийн үрэвсэл үүсэх

ž * Үргүйдэл / хоёрдогч /

ž * Умайн хүзүүний дутмагшил / зулбах, дутуу төрөхг.м/

ž Үр хөндөлтийг ямар нөхцөлд хийлгэвэл аюулгүй вэ?

ž Үр хөндөлтийг сайн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийнэмч, эрүүл ахуй, халдвархамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсантохиолдолд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн эмнэлэгт хийлгэвэл аюулгүй.

Ямар эмнэлгүүд дээрхи шаардлагыг хангасан байдаг вэ?

Улаанбаатар хотод:

ž ЭНЭШТ, Клиникийн нэгдүгээр амаржихгазар, II, III амаржих газар, Магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд. /

Хөдөө орон нутагт:

ž Аймгийн төрөх тасаг, Магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд.

Сэрэмжлүүлэг:

 

  • ž Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бүр үр хөндөлт хийх эрхтэй биш байдаг
  • Үр хөндүүлэхдээ:
  • ž Жирэмсний эрт хугацаанд үр хөндүүлэх
  • ž Үр хөндөлтийг аюулгүй хийх эмнэлгийг сонгох
  • ž Үр хөндөлтийн хүндрэлийн шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах
  • ž Үр хөндүүлсний дараа жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг заавал хэрэглэх

 

Аюултай үр хөндөлт гэж юу вэ?

ž Үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн,/12 долоо хоногоос дээш/

ž Эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангаагүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгт эсвэл зориулалтын бус газар, мэргэжлийн бус хүн жирэмснийг таслах ажилбар хийхийг аюултай үр хөндөлт гэнэ. Аюултай үр хөндөлтийн улмаас эмэгтэйн эрүүл мэнд ,амь насанд аюул учрах нь элбэг байдаг.

Үр хөндүүлсний дараа

 

  • ž Их хэмжээний цус алдах эсвэл бага хэмжээгээр удаан хугацаагаарцус гарах
  • ž Хэвлийн доогуур хүчтэй өвдөх
  • ž Халуурах
  • ž Бие сульдах,
  • ž Дотор муухайрч, ухаан балартах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид ханд

 

Жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргыг оновчтой сонгож хэрэглэснээр үр хөндөлтөөс найдвартай хамгаална.

 

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 107721
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1157331

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө