www.bgemn.ubhealth.mn

Жирэмсэн үеийн толгой өвдөлт

Толгой өвдөлт жирэмсний явцад элбэг тохиолддог бөгөөд ялангуяа эхний гурван сард илүүтэй ажиглагддаг. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн ихэнхдээ тенсион хэлбэрийн толгой өвдөлт байдаг. Харин мигрень болон энэ хэлбэрийн толгой өвдөлт цөөн тохиолддог байна. Толгой өвдөлтийн бусад шалтгаануудад нойр дутуу байх, өлсөх, сэтгэл гутрал, стресс, цусны сахар бага байх, усгүйжилт зэрэг ордог.
Толгой өвдөлтийг бие даасан толгойн өвдөлт байна уу
Артерийн даралт ихэссэнтэй холбоотой үүссэн өвдөлт байна уу? гэдгийг ялгаж оношлох нь чухал ач холбогдолтой.

Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн шалтгаанууд
• Жирэмсний эрт үед дааврийн олон янзын өөрчлөлтүүд гардаг. Эстроген болон хорионы гонадотропин дааврын түвшин нэмэгддэг нь жирэмсэний эрт үеийн толгой өвдөлтийн шалтгаан болдог. Зарим эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уух үед толгой өвдөх шинж тэмдэг илэрч болдог бөгөөд ийм хүмүүст жирэмсний эхний хэдэн сард энэ шинж тэмдэг илүү тод илрэх хандлагатай байдаг.
• Хангалттай амарч чадахгүй байх нь толгой өвдөлт үүсэхэд нөлөөлдөг. Орой унтахын өмнө халуун сүү уух, намуун аятай хөгжим сонсох нь амралт болон амархан унтахад тус болдог.
• Жирэмсэн үед цусны эргэлтийн олон өөрчлөлт гардаг. Жирэмсний дунд үе болоход таны биед жирэмсэн биш байсан үеийнхээс 40-60% илүү шингэн хуримтлагддаг. Энэ нь таны цусны судсанд учрах даралтыг нэмэгдүүлэх бөгөөд шингэний хэрэгцээг улам нэмэгдүүлдэг. Хэрэв шингэн юм хангалттай уухгүй бол усгүйжилд ордог тул өдөрт найман аяга ус уухийг зөвлөдөг.
• Цусан дах сахарын хэмжээ буурах. Энэ нь жирэмсний үед сахарын болон уургийн хэрэгцээ өсдөгтэй холбоотой гарч ирдэг.

Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн ямар хэлбэрүүд байдаг вэ?

Тенсион хэлбэрийн толгой өвдөлт
Тенсион хэлбэрийн толгой өвдөлт бол хамгийн элбэг тохиолддог толгой өвдөлт юм. Энэ нь ихэвчлэн толгойн хоёр талд дарж, шахаж байгаа юм шиг
өвдөлтөөр илэрдэг Хангалттай амрах, тогтмол дасгал хийх, сайн унтах зэрэг нь толгой өвдөлтийг бууруулахад тустай.

Мигрень хэлбэрийн өвдөлт. Мигрень хэлбэрийн толгой өвдөлтийн үндсэн шинж бол ихэвчлэн толгойн нэг талд хүчэй лугшсан хэлбэртэй өвдөлт илрэх юм. Үүний шалтгаан бүрэн тогтоогдоогүй байгаа бөгөөд тархины цусны урсгалын өөрчлөлийн улмаас үүсдэг гэж үздэг. Мигрений үед дотор муухайрах, гэрэл болон чанга дуу чимээнд мэдрэг болох шинж тэмдэг илэрч магадгүй байдаг. Зарим хүмүүст энэ хэлбэрийн толгой өвдөлтөөс хэдэн минутын өмнөөс ‘’аура’’ үе ажиглагддаг байна. Аура үед харааны өөрчлөлт илрэх, хэл яриа өөрчлөгдөх, нүүр болон гар бадайрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
Мигрень хэлбэрийн өвдөлт ихэвчлэн жирэмсний эхний гурван сард цөөн тоотой илэрдэг. Зарим эмэгтэйчүүдэд мигрень хэлбэрийн толгой өвдөлт улам илүү илэрдэг бол харин заримд нь жирэмсэн болсоноор алга болдог байна. Энэ хэлбэрийн толгой өвдөлтийн бууруулахын тулд сайтар унтаж амарч байхаас гадна шаардлага гарвал эмийн бодис хэрэглэж болох бөгөөд ямар эм хэрэглэхийг эмчээсээ асууж ярилцаарай.
Жирэмсэн үеийн артерийн даралт ихдэлтийн үеийн толгой өвдөлт
Жирэмсний хоёр болон гурав дах гурван сард толгой хүчтэй өвдөх нь
ртерийн даралт ихсэлтийн шинж тэмдэг байж болно. Артерийн даралт ихдэлтийн толгой өвдөлт бол байнгын үргэлжилсэн, хүчтэй лугшсан зэрэг шинжтэй байхаас гадна нүд бүрэлзэх, нүдэнд оч харагдах зэрэг харааны өөрчлөлт илрэх, биеийн жин огцом нэмэгдэх, нүүр, гар зэрэг биеийн хэсэгээр хавагнах, зарим үед аюулхайд хөндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэгүүд хамт илэрдэг. Хэрэв танд толгойн өвдөлттэй хамт дараах шинж тэмдэгүүдээс илэрвэл даруй эмчид үзүүлээрэй.

Толгойн өвдөлтөнд тустай ямар аюулгүй арга хэмжээ авч болох вэ?
Жин тавих
Тенсион хэлбэрийн толгой өвдөлтийн үед дух болон хүзүүний хэсэгт халуун эсвэл хүйтэн жин тавьж болно. Мигрений үед бол хүйтэн жин сайн үр дүн үзүүлдэг.
Толгойгоо угаах
Мигрень хэлбэрийн толгой өвдөлтийн үед хүйтэн усанд толгойгоо угаах нь цусны тэлсэн судсыг агшааж толгой өвдөлтийг түргэн хөнгөвчилдөг энгийн арга юм. Хэрэв та толгойгоо угааж чадахгүй бол хүйтэн усаар нүүрээ угааж болно. Харин тенсион өвдөлтийн үед халуун усанд орж болно.
Массаж хийлгэх
Тенсион толгой өвдөлтийн үед толгой, хүзүү, мөр болон нуруунд массаж хийх нь тохиромжтой арга болдог.
Ойрхон зайтай бага хооллох
Бага хэмжээтэй, уургаар баялаг хоолоор ойрхон хооллох нь таны цусан дах сахарын хэмжээг тогтвортой байлгахад тус болдог. Шингэн зүйл сайн ууж байх нь усгүйжилтээс сэргийлэх болно.
Ядрахаас зайлсхий
Өдөрт хангалттай амарч байх хэрэгтэй. Хэрэв танд мигрень хэлбэрийн толгой өвдөлт байдаг бол гэрэл багатай тайван орчинд намуун хөгжим сонсож унтахыг оролдоорой.
Дасгал тогтмол хий
Зарим баримтаас үзэхэд тогтмол дасгал хийх нь мигрень өвдөлтийн давтамж болон хүчийг бууруулдаг. Мөн тенсион өвдөлтийн шалтгаан болох стрессийг багасгадаг байна. Гэхдээ дасгалыг аажим эхлэж тохируулж хийх хэрэгтэй.

Амрах чадвар эзэмших
Бясалгал, иога зэрэг нь стрессийг бууруулж зарим толгойн өвдөлтийг намдаадаг.

Зүү эмчилгээг бодож үзэх
Зүү эмчилгээ нь жирэмсний үед сөрөг нөлөө багатай бөгөөд толгойн өвдөлтөнд үр дүнтэй болохыг тогтоосон байна. Энэ талаар эмчтэйгээ ярилцаарай.

Хэдийд эмчтэйгээ холбоо барих вэ?
• Хэрэв таны жирэмсний хоёр болон гурав дах гурван сард толгойн өвдөлт хүчтэй илэрвэл
,мөн нүд бүрэлзэх, хэл ээдрэх, нойрмог байдалтай болох, гар хөл бадайрах, хэвийн мэдрэхүй өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл
• Унах юмуу толгойгоо цохих, юм мөргөх зэргийн дараа толгойн өвдөлт илэрвэл
даруй эмчидээ үзүүлэх хэрэгтэй.
• Хамар битүүрэх болон нүдний доогуур хөндүүр болох эсвэл шүд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хамрын дайвар хөндийн үрэвсэл болсон байж магадгүй тул зохих шинжилгээг хийлгэж антибиотик эмчилгээ хийнэ.
Хэрэв танд өмнө нь толгойн өвдөлт илэрч байсан бол жирэмсэн үеийн толгой өвдөлтийн талаар эмчтэйгээ ярилцан ямар шинжилгээ, эмчилгээ хийлгэх нь танд хамгийн сайн сонголт болохыг шийдээрэй.

БАЯНГОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ ДОТРЫН ЭМЧ Т.ОЮУНЧИМЭГ.

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 149528
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1867976

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө