www.bgemn.ubhealth.mn

ЦЭВЭР ГАР-ЭРҮҮЛ МЭНД

Гар бол нян хадгалагч, дамжуулагч мөн:

Хүний биед өвчин үүсгэж байгаа нян,бичил биетний 90% орчим нь бохир гараар дамждаг. Бидний дунд элбэг тохиолдог вируст гепатит А,Е,цусан суулга,вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад,иж балнад,булчин задрах тахал, хоолныхордлого,бэтэг, цагаан хорхойтох зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг.Мөн хүний томуугийн болон вирусын шинэ халдваруудаас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал юм

Бохир гарын арьсанд нян хэр удаан амьдардаг вэ?

Бохир гар нь нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт байдаг байна.Өвчин үүсгэгч нянгийн 90% нь бохир гарт байдаг Бохир гарт цусан суулга өвчний үүсгэгч-3 хоног,балнад өвчний үүсгэгч -2-3 өдөр, халдварт шар өвчний үүсгэгч-олон хоног, цагаан хорхойн өндөг хэдэн хоногоор ч амьд байж чаддаг байна

Гараа хэдийд угаах ёстой вэ?

· Бие зассаны дараа

· Хооллох болон хоол ундаа бэлтгэхийн өмнө

· Гадуур явж ирэнгүүтээ

· Бага насны хүүхдээ хуурайлж арчилсны дараа

· Ямар нэгэн цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа

Гараа хэрхэн зөв угаах вэ?

Саван нь арьсны хир,хөлс,нян вирус арилгах хамгийн энгийн найдвартай хэрэгсэл юм. Харин савангүйгээр угаавал угаагаагүйтэй ижил гэж үздэг.Гараа дараах дарааллын дагуу зөв угааж хэвшвэл бохир гарын олон өвчинд өртөхгүй байх боломжтой .Гар угаах дараалал::

· Гарыг усаар сайтар норгоно

· Гарын бүх гадаргууг хамрах хангалттай шингэн савангаар алганы хонхорыг дүүргэж авна

· Алгаа хооронд нь үрж хөөсрүүлнэ.

· Нэг гарын алгаар нөгөө гарын ар тал, хурууны çàâñàðûã үрнэ

· Хоёр гарын алга, хурууны заâñàðûã сайтар үрнэ

· Хурууны үеэр нугалж алган дотроо хуруунуудыг сайн үрнэ

· Эрхий хурууг гарын алган дотор эргүүлэн үрнэ

· Гарын хуруунуудыг алган дотроо эргэлдүүлэн алганы хонхорыг үрнэ

· Бугуйг үрсэний дараа усаар сайтар зайлна.

· Нэг удаагийн цаасан алчуур ба цэвэр даавуун алчуураар арчина.

· Гоожуурын бариулыг алчуураар жийрэглэн хаана

Хэрэв гараа угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон өвчнөөр бид өвдөхгүй байж чадна

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 27
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2309300

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө