www.bgemn.ubhealth.mn

Гуурсан хоолойн багтраа



Гуурсан хоолойн багтраа өвчин нь Дархлал болон дархлалын бус механизмаар гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж улмаар гуурсан хоолойн гөлгөр булчин агших ,Салст бүрхүүлийн шүүрэл ялгарал ихсэх ,хавагнахтай холбоотойгоор гэнэт ханиалгах ,амьсгал боогдох ,бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай эмгэг юм.

Шалтгаан : Гадаад дотоод хүчин зүйл нөлөөлнө.

Дотоод хүчин зүйл:

  • ž Удамшил
  • ž Гуурсан хоолойн мэдрэг байдал өөрчлөгдөх
  • ž Дархлал,дотоод шүүрэл вeг мэдрэлийн тогтолцоо өөрчлөгдөх
  • ž Уушгины судасны эндотeли

Гадаад хүчин зүйл: Гаднаас орж ирэх аллергенүүдийг Халдварын ба Халдварын бус гэж хувааж үздэг.

Халдварын \Бактер,вирус,шавьж мөөгөнцөр,хачиг\ гэх мэт Тухайлбал Хачигны ялгадас дэгдэмхий шинж чанартай учраас агаарт дэгдэж улмаар хамрын салстад шүүгдэж үлдэнэ гуурсан хооолойн хананд бэхлэгдэж цочроох нөлөө үзүүлдэг.

Халдварын бус \ Агаарт дэгдсэн тоосонцорын аллерген Үүнд Цаасны тоосонцор,гэрийн амьтадын, ургамлын тоос гэх мэт Ургамлын тоосонцор харшилын өндөр чадвартай бөгөөд Поллиноз өвчний шалтгаан болдог.Гуурсан хоолойн багтраатай хүмүүсийн 22% д эмийн харшил тодорхойлогдог.Аспиранд харшлах нь элбэг Хэрэв аспиранд харшилтай бол Салицилат агуулдаг жимс \Алим,усан үзэм,лимон,хар чавга,чангааз ,жүрж, тоор ,гүзээлзгэнэ, тошлой\ Ногооноос \өргөст хэмх төмс, улаан лооль \хэрэглэхийг хориглоно. Мөн b адреноблактор ,холиномиметик ,бэлдмэлүүд нь өвчнийг сэдрээж гуурсан хоолойг агшаадаг.

Гуурсан хоолойн багтраа ямар эмгэг жамаар явагдах вэ?
Алерген амьсгалын замд гуурсан хоолойн болон ходоод гэдсэний замаар нэвтрэн ордог.Өөрөөр хэлбэл амьсгалын дээд замын хэсэгт сууж уруудах замаар гуурсан хоолойн ханын рецептор дээр очиж цочирооно.Тухайн аллерген нь хаана нөлөөлөх нь түүний хэмжээнээс хамаарна.5мкг ба түүнээс дээш хэмжээтэй аллерген амьсгалын дээд замд шүүгддэг.Түүнээс бага хэмжээтэй нь цааш нэвтрэн орж гуурсан хоолойн рецепторыг цочироодог.АДЗ шүүгдсэн аллерген залгигдан улмаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны замд орж шимэгдээд улмаар гуурсан хоолойдцусаар дамжин очиж улмаар амьсгалын замын үрэвслийг үүсгэдэг. Гуурсан хоолойн багтрааны эмгэг жам нь дархлал болон дархлалын бус механизмаар тайлбарлагдана.

Дархлалын механизм:

  • ž Дархлалын үешат
  • ž Зууч бодис ялгаруулах үе шат
  • ž Эмгэг физиологийн үе шат

Антиген IgE тэй холбогдож Шигүү мөхлөгт эсийн гадаргуу дээр бэхлэгдэнэ БИБ ялгарна Эд эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана Үрэвсэл шүүрэл ялгарна гуурсан хоолойг бөглөж сүвийг нарийсгана гуурсан хоолойн агаар дамжилт алдагдана гуурсан хоолой хөөж хавагнана судасны хананы нэвчимхий шинж чанар ихсэнэ Тэгэхээр энэ шатанд гуурсан хоолойн гөлгөр булчин агшина ,булчирхайнууд цочирсноор шүүрэл ихсэнэ судасны хананы нэвчимхий чанар ихсэж хавагнана Эдгээрээс гуурсан хоолойн бөглөрснөөс Уушги агаараа тэлэгдэнэ Энэ үед тэлэгдсэн цулцанг агшаахын тулд амьсгалын булчингууд рефлексээр хүчлэн нарийссан нүхээр агаарыг гадагш хөөж гаргахад их хугацаа зарцуулдаг Иймээс амьсгаадах амьсгал боогдох үед АМЬСГАЛ ГАРГАЛТ УДААШИРДАГ.

Гуурсан хоолойн багтрааны үед эмнэлзүйн ямар шинж илрэх вэ?

Багтраа болохын урьд өвчтөн хамрас нус гоожих,хамар битүүрэх,ханиалгах ,хоолой сэрвэгнэх зэрэг шинжүүд илэрнэ.

Гуурсан хоолойн багтрал хөдөлсөн үед:

  • ž Амьсгал гаргалт удаашрсан
  • ž Зайнаас исгэрсэн хяхтнаа амьсгал сонсогдоно
  • ž Өвчтөн албадмал байрлалтай царай нь хөхөрч цайсан хүйтэн хөлс гарсан айж сандарсан байдалтай
  • ž Чагнахад амьсгал суларсан исгэрсэн дүгнэсэн хэржигнүүр амьсгал гаргалт дээр сонсогдоно.
  • ž Бронхилотик эмчилгээнд үр дүнтэй байна.

Өвчтөнд : Ханиах,амьсгаадах,цээж хүндрэх өглөө эрт давчдан сэрэх зэрэг нь гуурсан хоолойн багтрааны өвөрмөц шинж тул

Өвчтөнүүдээс:

  • ž Амьсгал давхцан бөглөрөх зовиур байдаг уу?
  • ž Ханиад цээж барьдаг эсэх
  • ž Эдгэхгүй уддаг эсэх
  • ž Биеийн ачаалалын дараа амьсгал дутагдах мэдрэмж төрдөг эсэх
  • ž Шөнийн цагаар хүчтэй ханиалгадаг эсэх
  • ž Шөнө амьсгалахадбэрхшээлтэй болж сэрж байсанг тодруулна асуух хэрэгтэй.

Гуурсан хоолойн багтраа өвчинг оношлоход юуг анхаарах вэ?

Анамнез

ž Анхны багтраа хэзээ эхэлсэн

ž Удамшилын асуумж байгаа эсэх

ž Гадаад шалтгааны нөлөөгөөр багтраа өвчин хөдөлсөн эсэх

ž Амьсгалын замын вирусын халдварт өвчнөөр олон удаа өвдөж байсан эсэх

ž Ямар ажил хийдэг

ž Өвчин эхлэхэд хэдэн настай байсан

ž Гэр орны нөхцөл ямарбайдаг

ž Гэрт нь ямар нэг тэжээвэр амьтан байгаа эсэх

ž Багтраа хэзээ юутай холбоотой хөдөлдөг эсэхийг асууна

ž Урьд нь эмчилүүлэж байсан эсэх

ž Үр дүн хэр байдаг эсэхийг асууж тодруулна.

Арьсны сорил

Спирограмм шинжилгээ Энэ нь Уушгины амьдралын багтаамж \VC\ Уушгины хүчилсэн амьдралын багтаамж \FVC\ тодорхойлож тэдгээрийн үндсэн дээр FEV1, FEV3 ,FVC эзэлхүүний дээд хурд тус тус бодож гаргадаг.Эдгээр үзүүлэлтүүд нь агааржилтын дутагдал байгаа эсэхийг бөглөрөлт болон рестриктив хэлбэрийнагааржилтын дутагдлыг ялган тогтоодог.

Рентген шинжилгээ зэрэг хийж онош тодруулна.

Ялган оношлого

Шинж тэмдэг

ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

ЗҮРХНИЙ БАГТРАА

Урьдал өвчнүүд

Уушиг ,гуурсан хоолойн архаг өвчин харшлын эмгэг

Хэрлэг өвчин,зүрхний гажиг,артерийн гипертензи,титэм судасны дутагдал

Багтрааны шалтгаан

Амьсгалын замын үрэвсэл сэдрэх,төрөл бүрийн аллергин,сэтгэл хөдлөл цаг агаарын таагүй нөлөөлөл

Сэтгэл санаа болон биеийн ачаалал,зүрхний шигдээс

Багтралын шинж чанар

Амьсгал гаргах нь саадтай

Амьсгал авах нь саадтай

Хөхрөлт

Төвийн

Захын

Чагнахад

Тархмал исгэрсэн хуурай хэржигнүүр амьсгал гаргахад сонсогдоно

Уушгиныдунд,доод хэсгээр нойтон хэржигнүүр сонсогдоно.

Пульс

Олширсон,нэг хэмийн,хүчдэл дүүрэлт сул

Ихэнх тохиолдолд хэм алдагдсан хүчдэл дүүрэлт өндөр

Зүрхний хил тогшилтоор

Багассан

Томорсон

Хаван

Үгүй

Ихэвчлэн байна.

Элэгний хэмжээ

Өөрчлөгдөхгүй

Ихэвчлэн томорсон

Зүрхний цахилгаан бичлэг

Зүрхний баруун талын ачаалал ихэссэн шинжүд гарсан

Зүрхний зүүн талын ачаалал ихэссэн,титэм судасны дутагдлын шинжүүд гарсан

Цэр

Өтгөн,тунгалаг,зууралдамхай,бага хэмжээтэй,бэрхшээлтэй ховхорно

Шингэн,хөөсөрхөг,хялбархан ховхорно

Хаван хөөх зүрхний гликозидын нөлөө

Үр дүнгүй

Маш сайн үр дүнтэй

Bблокатор эмүүд

Амьсгал бэрхшээлтэй болно

Амьсгал чөлөөтэй болно

Гуурсан хоолойн багтрааны эмчилгээ Үүний гол зорилго нь: Гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвслийг дарж агаар дамжуулах үйл ажилгааг сэргээхэд оршино.Энэ зорилгоор үрэвсэлийн эсрэг , гуурсан хоолойг өргөсөх эмүүдийг хэргэлнэ

Яаралтай тусламж ГХБ –хы эмчилгээнд дараах зарчим баримтална.Үүнд:

  • ž Эмчилгээг үр дүнтэй явуулаж ,өвчтөний биеийн байдлыг сайтар хянах
  • ž Өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдээс тусгаарлах
  • ž Өвчтөний биеийн байдлыг сайжиртал эмийн тунг бууруулахгүй байх
  • ž Нэгэн зэрэг олон эм хэрэглэхгүй байх
  • ž Багтрал хэдий чинээ удаан үргэлжилнэ өвчтөний биеийн байдал төдий чинээ хүнд байна.Мөн өвчтөний биеийн байдал хэдий чинээ хүнд байна,багтрал төдий чинээ удаан үргэлжилнэ гэдгий санах хэрэгтэй.

Гэрт авах арга хэмжээ Эхний нэг цагийн туршид 20-30 минут тутамд богино хугацааны үйлчилгээтэй b2агонистыг 2 у-аа амьсгалуулна.Энэ эмчилгээ үр дүнгүй үед ГКС уулгана.Ингаляцын симпатомиметикийг зөв хэрэглэхийг өвчтөнд зааж өгөх хэрэгтэй Эмчилгээний үр дүн эмийг зөв хэрэглэж чадах эсэхээс ихээхэн шалтгаалдаг.

Багтралаас сэргийлэх эмчилгээ Өвчний явцыг хянахдаа:

  • ž Өвчтөн ,түүний гэр бүлийнхэнд өвчний тухай ойлгуулаж,өвчний явцыг хянах аргад сургах хэрэгтэй.
  • ž Өвчтөн эмээ яаж хэрэглэж байгаа,шөнө ханиах,амьсгаадах,цээж шуугих шинж тэмдэг илэрч байгаа эсэх,ачаалал даах чадвар зэргийг асуух хэрэгтэй
  • ž Өвчний үе шатаас хамааарч бронхолитик болон үрэвслийн эсрэг эмүүдийг тогтмол хэрэглэх
  • ž Шалтгааны хүчин зүйлүүдээс тусгаарлах ,холдуулах Ажиллах,амьдрах орчноо цэвэрлэх,ургамал цэцэглэх үеэр өөр газарт түр явах,шувуу амьтан загас тэжээхээс татгалзах,хөнжил гудсыг 7хоногт 1удаа гаргаж гэрийг тоос сорогчоор цэвэрлэх,Мөн хоолны дэглэм баримтлах Гистамин агуулсан,гистамины үүсэлтийг ихэсгэдэг дарс ,лаазалсан,дарсан,давсалсан хүнсний бүтээгдхүүн,буурцаг,улаан лооль,өндөг,хавч,гүзээлзгэнэ, шоколад,банан

Гуурсан хоолойн багтраа

1. 40-60%-ийн хүчилтөрөгч

2. Сальбутамол 5мг\ тербуталин10мг \небулайзер\

3. Преднизолон 30-60мг \ уухаар\ гидрокортизон 300мг судсанд

4. Цээжний рентгенграмм хийнэ,тайвшруулах эм хэрэггүй

Өвчтөний биеийн байдал сайжрахгүй бол:

· Ипратропиум бромид 0,5мг\ небулайзер\

· Эуфиллин 250мг судсанд\сальбутамол,тербуталин 250 судсанд

Биеийн байдал сайжирна Биеийн байдал сайжрахгүй

  • Хүчилтөрөгч эмчилгээ \15-30\ минутын дараа
  • Преднизолон 30-60мг\хоногт Хүчилтөрөгч эмчилгээ
  • ГКС
  • B2агонист 4цагаар B2агонист -20-30минут тутамд

Ипратропиум бромид 05мг2-6 цагаар

Биеийн байдал муудвал:

Эуфиллин 0,5мг\кг\цагт \сальбутамол,тербуталин 5-15мг\мин судсанд

Гуурсан хоолойн багтрааны сэдрэлээссэргийлэх эмчилгээг үе шаттай нь уялдуулан явуулах

lVшат хүнд

Өдөр бүр :Удаан үйлчилгээтэй B2агонист ,ингаляцийн кортикостеройдын өндөр тун шаардлагатай бол кортикостеройд уухаар \ 2мг\кг\өдөрт,ихэвчлэн 60мг\өдөрт тунгаас хэтрэхгүй байх

lll шат хүндэвтэр

Өдөр бүр :Удаан үйлчилгээтэй B2агонист ,ингаляцийн кортикостеройдын дундаж тун эсвэл ингаляцийн кортикостеройдын дундаж эсвэл бага тунгаар лейкотриены блокатор эсвэл теофиллинтэй хавсрах

ll шат хөнгөн дахилтат

Өдөр бүр :Ингаляцийн кортикостеройдын бага тун эсвэл кромолин лейкотриены блокатор

Lшат хөнгөн

Өдөр бүр эм хэрэглэх шаардлаггүй

Бачуурсан үед бүх өвчтөнд Богино үйлчилгээтэй B2агонистыг 2-4удаа амьсгалуулна\шаардлагатай бол 20минутын зайтай 3удаа аэрозоль хэрэглэнэ .Богино хугацаанд кортикостеройд уулгаж болно.

ДОТРЫН ЭМЧ Т.ОЮУНЧИМЭГ

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 2
Нийт мэдээ : 162573
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2846082

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө