www.bgemn.ubhealth.mn

Сүүн шүднээс ясан шүд шүдлэж гүйцэх үе

Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд гардаг. Үлдсэн сүүн шүднүүд тодорхой хугацаагаар дарааллан 2 нас хагастайд хүүхдийн сүүн шүд шүдлэж дуусах ба дээрээ 10 доороо 10 шүдтэй болдог. Зарим эцэг эхчүүд шаардлалагагүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ сүүн шүдний эрүүл мэнд юунаас ч чухал. Яагаад гэвэл цоорсон сүүн шүдний өвдөлт хүчтэй байдаг. Хорхойтсон сүүн шүд ясан шүднийхээ ургалт өсөлтөнд муугаар нөлөөлөөд зогсохгүй гэмтээж болно. Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагшаа түрж ясан шүд ургах зай байхгүй болдог учир ясан шүд далий ба давхар ургадаг. Мөн хорхойтсон сүүн шүдэнд маш их бактери байдаг бөгөөд эдгээр бактери нь шинэ шүдийг гэмтээдэг. Хүүхдийн биеийн өсөлтийг дагаад эрүүний яс томорч сүүн шүд ясан шүдээр солигддог. 6-17 нас хүртэлхи хугацаанд ясан шүднүүд ургаж гүйцдэг. 6-7 настайд ургадаг 6-р араа шүдний онцлог гэвэл шүдийг түрэхгүйгээр (сүүн шүднүүдийн) ард гардаг. Эцэг эхчүүд үүнийг сүүн шүд гэж үзээд төдийлэн анхаардаггүй. Гэтэл энэ шүд зажлах процессын хамгийн их ачааллыг үүрдэг. Мөн энэ насны хүүхэд шүднийхээ эрүүл мэндэд бие даан анхаарал тавьж хамгаалж чаддаггүй учраас амархан цоордог. Иймд эцэг эхчүүд анхаарал тавьж хамгаалж байх үүрэгтэй.


Сурагчийн мэдээ сонинд хэвлүүлсэн материал


БГД-ийн ЭМН-ийн НАС эмч Д.Уранчимэг

 

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 116016
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1291852

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө