www.bgemn.ubhealth.mn

Бүх нийтээрээ Ургамлын тоосны харшлаас сэргийлье

Ургамлын тоосны харшил гэж юу вэ?

Шарилж, лууль болон бусад хөл газрын / хогийн / ургамлын цэцгийн тоосноос үүдэлтэй харшлыг Ургамлын тоосны харшил гэнэ. Дэлхийн хүн амын 30-40% нь жилд янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30%-ыг нь Ургамлын тоосны харшил эзэлж байна. Манай оронд энэ төрлийн харшил нь 7-9-р саруудад ихээр тохиолддог.

Ургамлын тоосны харшлаар өвчлөх шалтгаан юу вэ?

Шарилж, лууль болон бусад хөл газрын ургамал цэцэглэж, дохиурын тоосовч задарч, тоосоо гөвөх үед салхиар тарсан жижиг / 10-35 мил.микрон хэмжээтэй / тоосны мөхлөгүүд агаарын 1 см.кв талбайд 50-аас дээш тархсан үед амьсгалын зам, арьсны салстыг хэт мэдрэгшүүлж, харшил үүсгэх нөхцөл, шалтгаан болдог.

Шарилж, лууль, хөл газрын ургамал гэж юу вэ?

Хөл газрын ургамал гэдэг нь байгалийн эвдэрч, элэгдсэн хөрс, ургах ургамалгүй нүцгэрсэн газруудад эхлэн ургаж, байгалийн ургамал, ургамалжилт дахин бүрэлдэн тогтох нөхцлийг бүрдүүлж, хүчилтөрөгч ялгаруулан агаарыг цэвэршүүлж, чийгийг тогтмол хэмжээнд байлгадаг ургамлуудыг хэлдэг. Хагд борог нь эрдэс бордоо болон задарч, хөрсний бичил биетийн амьдрах нөхцлийг бүрдүүлж, хортой зарим шавьжийг устган, ашигтай шавьжийн амьдралыг тэтгэх янз бүрийн био идэвхит олон төрлийн бодисыг өөртөө хуримтлуулж, байгалийн гаралтай эмийн түүхий эдийг үйлдвэрлэж өгдөг байгалийн ногоон нөхөөс юм.

Улаанбаатар хот орчмын шарилжийн төрлийн ургамлууд 7-р сарын эхний 10 хоногоос 8-р сарын дунд хүртэл цэцэглэдэг. Агаарт шарилжийн тоосжилт бий болох үзэгдэл 7-9 сарыг дуустал үргэлжилдэг. Тоосжилтын аюултай үе 7-р сарын дундаас 8-р сарын сүүлч хүртэл 40 гаруй хоног байдаг.

Луулийн овгийн Лууль, алис, бударгана, тогторгоно, шорнойн төрлийн урагмлууд 7-р сарын дундаас 9-р сарын дунд хүртэл цэцэглэж, тоосоо хүртээдэг. Агаарт луулийн тоосжилтын аюултай үе 7 сарын сүүлчээс 9-р сарыг хүртэл 50 орчим хоног үргэлжилдэг.

 

Ургамлын тоосны харшлын үед ямар шинж илрэх вэ?

 

  • Шингэн нус их хэмжээгээр гоожих
  • Хамрын салст эд хөөж, хавдсанаар хамар битүүрэх
  • Ойр ойрхон хүчтэй найтаалгах
  • Салст сэрвэгнэх
  • Нүд улайх, загатнах, эсвэл хорсох
  • Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс асгарах нь ихсэх
  • Мөн дээрх шинжүүдээс гадна чих, амны хөндий загатнах, толгой өвдөх, ядрах, сульдах эсвэл уур уцаар нэмэгдэх зэрэг шинжүүд илэрч болох ба эдгээр шинжүүд нь тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч янз бүрээр илэрч болно.

 

Ургамлын тоосны харшилтай гэдгээ яаж мэдэх вэ?

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл та яаралтай харшлын мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харшлын эсрэг эмийн бэлдмэл хэрэглээгүй байх үедээ эмнэлэгт харшлын сорил тавиулах боломжтой.

Ургамлын тоосны харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

· Харшил төрүүлэгч буюу шарилж, лууль болон хөл газрын ургамлуудын цэцэгжилт, тоосжилтын үед энэ төрлийн ургамлуудаас аль болох хол газарт түр байрлах, амьдрах хэрэгтэй. Энэ нь ургамлын тоосны харшлаас сэргийлэх хамгийн гол арга зам юм.

Хэрэв хол байрлах боломжгүй бол дараах зөвлөгөөг дагана уу:

ü Шарилж, лууль нь өглөөний 04.00-09.00, оройн 17.00-22.00 цагт тоосоо гөвдөг. Энэ үед хаалга, цонхоо онгойлгохгүй байх эсвэл тор байршуулах.

ü Гэр болон албан газар, машиндаа агаар чийгшүүлэгч хэрэглэх.

ü Гадуур өмсөж явсан хувцсаа битүү орчинд хийх / шүүгээ, уут гэх мэт /.

ü Угаасан хувцсаа гадаа тавихгүй байх.

ü Гадуур явахдаа амны хаалт зүүх.

· Байнгын мэргэжлийн эмчийн хяналтанд байж, зөвлөгөө авч байх

· Мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу өөрт тохирох харшлын эсрэг эмийн бэлдмэл хэрэглэж байх.

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Мэдээллийг бэлтгэсэн: БГЭМН, НЭМТҮА

 

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 152174
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1986147

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө