www.bgemn.ubhealth.mn

Харшил гэж юу вэ?

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ. Харшил нь дэлхий дахинд нийгмийн хөгжилтэй холбоотой улам ихэсч байгаа эмгэг юм. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгсдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна. 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид урьдчилан тооцоолсон байна.

Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг судлаачид тогтоосон байна.

Манай улсад харшлын шалтгаант өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна. Манай орны судлаачдын судалгаагаар 5 хүн тутмын нэг нь ямар нэг харшлаар өвчилж байна.

Харшил  буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм. Гистамин болон түүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yүний дүнд судас өргөсөн, нарийн судаснаас шингэн ялгарч, улмаар хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.

Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байна. Жишээлбэл, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд удамших магадлал 25%, эцэг, эх хоёул харшилтай бол удамших магадлал 75-80% хувиар өсдөг.

Харшлын шалтгаан

Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:

 

  • Төрөл бүрийн ургамал
  • Химийн / будаг /болон эмийн бодис
  • Хүнс, хоол тэжээл
  • Тоос, тоосонцор / гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт /
  • Хөгц
  • Шавьж
  • Амьтны үс, ноос
  • Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл
  • Нарны хэт ягаан туяа
  • Агаарын бохирдол
  • Хөрсний элэгдэл
  • Агаарын хүйтэн хэм зэрэг орно.

 

Эдгээрээс ургамлын харшил нь хамгийн элбэг тохиолддог ба хогийн ургамал, шарилж, лууль зэрэг ургамлын тоосноос үүсдэг.

Харшлын явц

Харшлын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

 

  • Амьсгалын замын шинж тэмдэг: нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
  • Арьсны шинж тэмдэг: хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.
  • Бусад шинж тэмдэг: Анафилакси ( хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал ), ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг ( гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх ), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт. Анафилаксийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,  амьсгаа боогдож, артерийн даралт огцом буурч, судасны лугшилт маш сул болж, царай цонхийн, хvйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван  vvсч vхэх аюлтай байдаг.

 

Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшлууд бас байдаг. Жишээлбэл:

  • Бие организмд гистамины өндөр тун  vйлчилснээс vvссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
  • Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас vvсдэг хуурамч харшил. Стресст орох тоолонд харшилтай адил шинж тэмдэг илэрдэг.
  • Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад vvсэх хуурамч харшил. Хамгийн түгээмэл илэрдэг нь аспириныг шингээж чадахгүй байх явдал юм.
  • Жирэмслэлтийн vед бие махбодь их өөрчлөлтөнд ордог ба огт харшилгүй байсан хүн аршилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэрэг өөрчлөлтүүд илэрч болдог

Харшлын эмчилгээ

Өнөөг хvртэл  харшлыг төгс эмчлэх арга гарч ирээгүй байна.

Дээр дурдсан шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандана. Хэрэв харшилтай гэж тогтоогдвол харшил үүсгэгч зүйлээс хол байх нь түүнээс сэргийлэх хамгийн оновчтой ба ганц арга юм. Мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа харшлын эсрэг эмүүдээс өөрт тохирох эмийг сонгон үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй.

Сүүлийн үед тусгай  дархлаа засал эмчилгээ их хийгдэх болсон ба энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агууламжтай харшил үүсгэгчийг хүний биед тарьдаг. Энэ эмчилгээ нь хэдэн жилээр vргэлжилдэг сул талтай.
Хvнд хэлбэрийн харшлын vед  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг хэрэглэдэг.

Харшлын урьдчилан сэргийлэлт

* Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.

* Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.

* Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчнөөсөө хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Мэдээллийг бэлтгэсэн: БГЭМН, НЭМТҮА,

Өрхийн менежер Б.Мөнхзул

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 149528
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1867985

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө