www.bgemn.ubhealth.mn

ЭМ-н байгууллагаар үйлчлүүлэгчийн эрх, үүрэг



Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь дараах эрхтэй.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна төрх байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, хүн амын тодорхой бүлэгт харъяалагдах байдлаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах;

2. Өөрийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн, өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан санал солилцох, тайлбар авах;

3. Өөрийн эрүүл мэндийн талаарх нууцаа хамгаалуулах;

4. Эмчээ сонгох, тусламж үйлчилгээний явцад эмчлэгч эмчээ солих санал тавих;

5. Эмчийн зөвлөсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эсэхийг өөрөө шийдэх, нийгэмд аюултай халдварт өвчтэй, сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болсноос бусад тохиолдолд эмчийн санал болгосон аливаа оношлогоо, эмчилгээг хийлгэхээс татгалзах;

6. Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх, өргөдөл, гомдол гаргах;

7. Төрөлжсөн мэргэжлийн болон ижил мэргэжлийн бусад эмчид үзүүлэх талаар эмчлагч эмчид хүсэлт тавих;

8. Анагаахын болон шинжлэх ухааны судалгаа болон туршилтад оролцохоос татгалзах.

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй.

1. Өөрийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх;

2. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд, бусад үйлчлүүлэгчийг хүндэтгэн харилцаж, тухайн эмнэлгийн байгууллагын дотоод журам, дүрмийг дагаж мөрдөх;

3. Өөрийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн мэргэжилтэнд шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;

4. Эмчилгээний заавар, дэглэмийг чанд сахих ба ийнхүү сахиж биелүүлэхэд бэрхшээл учирвал холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлж, учрыг тайлбарлах;

5. Эмчилгээний заавар, дэглэмийг баримтлахаас татгалзсан бол гарч болох сөрөг үр

дагавар, хүндрэлийн хариуцлагыг өөрөө хүлээх тухайгаа бичгээр баталгаажуулах;

Хууль, дүрмээр зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх.

 

 

Зочдын тоо

Гишүүд : 27
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2309330

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө