www.bgemn.ubhealth.mn

Яс сийрэгжихээс хэрхэн сэргийлэх вэ



Яс сийрэгжилтйн үед бүх яс ялангуяа дунд чөмөг, сээр нуруу, бугуйн яс илүүтэй хэврэг болж амархан хугарч, муруйж зарим тохиолдолд бөгтөр болдог. Эмэгтэйчүүд илүү хөнгөн жижиг ястай байдаг тул эрэгтэйчүүдээс илүү их эрсдэлтэй байдаг. Эмэгтэйчүүдийн яс сийрэгжилт нь цэвэршилтийн үед илүү түргэн явагддаг. Яагаад Эстрогений ялгарал багасахад кальцийн алдагдал ихэсдэг. Иймд цэвэршилт эхлэхээс өмнө өөрийн ясны жингийнтодорхойлууж, урьдчилан сэргийл.

Та юу хийх хэрэгтэй вэ? Та 60 кг жинтэй бол таны ясанд ойролцоогоор 1.5 кг кальци агуулагддаг. Хангаллттай хэмжээгээр кальцийг хоолноос авч чадаагүй бие махбод хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хэрэгцээтэй кальцийг өөрийн яснаас авдаг. Энэ үйл явц олон дахин давтагдсанаас яс сийрэгждэг. Хоол хүнсний кальци нь араг ясны бүрэлдэхүүн хэсэг болдог. Кальцийн агууламж их байх тусам таны яс бат бөх нягт байх болно. Сүү, сүүн бүтээгдэхүүнээс доод тал нь гурван нэгжийг хэрэглэснээр 1000 мл кальци авах ба энэ нь өдөрт шаардалгатай хамгийн бага хэмжээ юм.1аяга сүү ойролцоогоор 300мл кальци агуулдаг.19-50 насныхан доод тал нь өдөрт 3 нэгж, хүүхэд өсвөр үеийнхэн 9-18 болон 50-аас дээш насныхан өдөрт 4 нэгжээс их хэмжээгээр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ. 1 нэгж гэдэг нь 1 удаа хэрэглэх таны хэмжээ

Сүү

120 мл

Үнээний сүү 3.5% тослогтой

125 мл

Үнээний сүү 1.5% тослогтой

170 мл

Хуурай сүү

20 мл

Чихэртэй тараг

120 мл

Айраг

164 мл

Хоормог /ингэний/

116 мл

Монгол бяслаг

14 грамм

Голланд бяслаг

26 грамм

Танд Д аминдэм хэрэгтэй. Биед хоол хүнсний кальци шимгэдэх болон ясанд эрдэс бодис нөөцлөгдөхөд тусалдаг. Та биеэ наранд шарах үед танд Д аминдэмийн нөөц бий болно. Мөн сүү болон Д аминдэм уух нь бие дэх Д аминдэмийн нөөцийг нэмэгдүүлнэ. Биеийн жингээ барь. Жингээ зохих хэмжээнд байлгах нь ясжилтанд нөлөөлдөг тул хурдан алхах, шогших, спорт тоглоом, аэробек бүжиг гэх мэт идэвхитэй хөдөлгөөн хий.Согтууруулах болон хийжүүлсэн ундаанаас зайлсхий их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэх нь кальцийн шимэгдэлтийг саатуулж, бууруулдаг.

 

Хоолны кабинет

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2615068

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө