www.bgemn.ubhealth.mn

Жирэмсэн үеийн хамар битүүрэлт

Жирэмсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог эмгэгийн нэг. Судасны үйл ажиллагаатай холбоотой үүсдэг тул вазомотор хамрын үрэвсэл гэж нэрлэдэг. Жирэмсэн үед эмэгтэйн биемахбодод  дархлаа болон дааврын өөрчлөлт маш ихээр явагддагтай холбоотой судас нь нэвчимхий болдог. Үүний зэрэгцээ цусны найрлага өөрчлөгдсөнөөс жирэмсний хордлого үүсэх, салст хавагнах зэрэг  эмгэгүүд үүсдэг.

Жирэмсний хамрын үрэвслийн шинж тэмдэг

Биеийн ерөнхий байдал хэвийн байхад хамар битүүрэх, хамраас шингэн нус гарах, хамар загатнах, найтаах, нүдэнд нулимас цийлэгнэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Эмчилгээ хийгээгүй байхад энэ шинж тэмдэгүүд нь заримдаа өөрөө арилдаг.  Жирэмсний хамрын үрэвсэл нь төрсний дараа 7-10 хоног хүртэл явагдаж болно.

Ханиад шуухинаагаас ялгах хэрэгтэй.

Хамар битүүрэх, шингэн нус гоожих нь халууралт, даардас хүрэх, хоолой хөндүүрлэх, бие тавгүйтэх гэх зэрэг шинж тэмдгүүдтэй хавсарч байвал – Энэ бол ханиад шуухинааны үеийн хамрын үрэвсэл. Ийм үед эмчид үзүүлж оношоо зөв тогтоолгож, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Жирэмсний хамрын үрэвсэл эх ба ургийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?

Жирэмсний хамрын үрэвсэл нь эхийн эрүүл мэнд, жирэмсний явц, ургийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлдэггүй. Харин зарим үед удаан хугацаагаар хамрын салст хөөнгө, хамар битүү удаан явснаас дайвар хөндийнүүд үрэвсэх тохиолдол байдаг. Ийм үед чих хамар хоолойн эмчид үзүүлэх хэрэгтэй

Ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Жирэмсний хамрын үрэвслийг эмчлэх боломж бараг байхгүй. Хэрвээ хамар битүүрээд унтаж чадахгүй байвал дараахь хөнгөвчлөх аргуудыг хэрэглээрэй.

  • Дэрээ өндөрлөх / 40 градус орчим /
  • Өрөөгөө чийгшүүлэх
  • Өрөөндөө үнэртэй лаа асаах
  • Гомеопатийн хамрын дусаалга хэрэглэх. Үүнд: Эуфорбиум композитум
  • Хамраа угаах. Далайн усны найрлагатай давсны уусмалуудаар хамраа угаах. Үүнд: Аквамарис, Аквалор, Маример гэх мэт хамрын цацлага, дусаалгууд эмийн сангуудаар байгаа. Эдгээр нь хамрын салстын хаванг бага зэрэг бууруулж, хамрын амьсгалыг тодорхой хэмжээгээр дээрдүүлдэг. Гэрийн нөхцөлд мөн давсны уусмал бэлтгэж хамраа угааж болно.
  • Долфин комплексоор хамар угаах
  • Жирэмсэн үед судас нарийсгах үйлчилгээтэй бүх бэлдмэлүүд хориотой байдаг. Судас нарийсгах үйлчилгээтэй бэлдмэлүүд нь эхэсийн дутагшилд хүргэдэг.
  • Эмч нар судасны нэвчимхий чанарыг багасгадаг дараахь эмүүдийг зөвлөж болно.

Дунд чихний архаг идээт үрэвсэл

Дунд чихний архаг идээт үрэвсэл элбэг. Энэ өвчнөөр хүүхэд олноор өвчилж сонсгол нь сулрах, дүлий болох, чихний гаралтай гавал тархины хүндрэл үүсгэж, хүүхдийн эндэгдлийн шалтгаан болох нь цөөнгүй.Шалтгаан, эмгэг жам: Хэнгэргэн хальс цоорч, хүний гадна чихний сувгаас булаг удаан хугацаагаар гоожих нь дунд чихний архаг үрэвслийн гол шинж бөгөөд дунд чихний цочмог үрэвслийг дутуу эмчлэх, хамар нармайн гүйлсний үрэвсэл зэрэг нь дунд чихний архаг үрэвслийг үүсгэнэ.Үрэвсэл архагшихад биеийн эсэргүүцэл сул, витамин, хоол тэжээлийн дутагдал их нөлөөтэй. Идээлүүлэгч нянгуудаас гадна чихний хөндий, цоорсон хэнгэргэн хальсаар орох, эсвэл ойр байгаа тунгалга болон цусны замаар ордог. Уг үрэвслийн үед хэнгэргэн хальс, хэнгэргэн хөндий, сонсголын яс, сувгийн хананд янз бүрийн өөрчлөлт гарна. Тухайлбал хэнгэргэн хөндийн хананд шарх үүсдэг. Хааяа яс нь гэмтэнэ. Улмаар хэнгэргэн хальсны ирмэгээр шархлан холбогч эдэн цагираг үүсдэг. Эдгээр өвчлөлүүд нь сонсголыг сулруулан гавал тархины хүндрэл өгөх нь цөөнгүй. Сонсгол сулралт нь 30 ДБ ба түүнээс дээш сулардаг. Сонсгол 60 ДБ хүртэл сулрах нь сонсгол сулралын хүнд /4-р/ зэрэг юм. Үрэвсэл дахисан үед сонсгол суларч, намжсан үед арай дээрдэж байдаг.

Оношлогоо: Зовиур, шинж тэмдэгүүд нөлөөтэйн дээр эмч гэрлийн шинжилгээ, сонсголын бичлэг хийж оношыг тодруулдаг. Энэ өвчний онцгой шинж нь онцын шаналгаагүй атлаа чихнээс үе үе идээ гоожих, хамрын үрэвсэл ханиадаар дараа идээний хэмжээ ихсэж, ялгадас нь салслаг ногоон өнгөтэй байна.

Эмчилгээ: Антибиотек, сульфаниламидын бэлдмэлийг хэрэглэнэ.Үрэвсэл харшлын эмүүдийг хэрэглэнэ. Биеийн эсэргүүцлийг сайжруулна, мөн чихийг угаах, өвчин намдаах, үрэвссэн хэсгийг хуурайшуулах эмчилгээний аргуудыг хэрэглэнэ. Үрэвсэлт өвчний төгс эмчилгээний дараа чихэнд зохиомол хэнгэргэн хальстай болгох эмчилгээг мэс заслаар хийхэд сонсгол дээрдэнэ. Энэ эмчилгээг Тимпанопластика гэдэг.
Урьдчилан сэргийлэх: чанар сайтай хоол ундааны зүйлийг хэрэглэж биеийг эрүүл байлгахаас гадна С витаминыг ахиу хэрэглэнэ.

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 152175
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1986148

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө