www.bgemn.ubhealth.mn

Сонсгол муудах

Сонсгол муудах нь дуу авиаг  хүлээн авах хэсэг, дуу дамжуулах хэсгийн гэмтлийн үед үүсдэг шинж тэмдэг юм. 60 наснаас хойш бараг хүн болгоны сонсгол тодорхой хэмжээгээр сулардаг бол 70 наснаас хойш сонсгол хурдацтаймууддаг.

Шалтгаан
Нас ахихтай холбоотой хямралаас өмнө сонсгол муудахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь удаан хугацаагаар үргэлжилсэн чанга дуу авианы үйлчлэл юм. Үүнд моторын дуу, галт зэвсэг, эсвэл орчин үеийн цохилтот хөгжмийн чимээ зэрэг өндөр децибелтэй дуу авиа орно. Чанга дуу авианы нөлөөгөөр хэнгэрэгийн авиа мэдрэгч мэдрэлийн эсүүдийг үзүүр үхдэг.Хэнгэрэгийн мэдрэлийн эсүүдийн тусламжтайгаар хүн дуу авиаг сонсож байдаг. Иймд хэнгэрэг хагарахад сонсгол муудах нь зүйн хэрэг. Хэнгэрэг нь янз бүрийн шалтгааны улмаас цоорч магадгүй байдаг үүнд:

  • Чихний халдварт өвчин
  • Усанд шумбах
  • Шүхрээр үсрэх
  • Хүндийн өргөлт зэрэг чихний даралтын хүчтэй хэлбэлзлийн нөлөөнд ордог спортоор хичээллэх.

Мөн хэрлэг төст үений үрэвсэл, тэмбүү, Меньерийн өвчин, чих хатуурах зэрэг өвчин нь дүлийрэлд хүргэдэг. Зарим хүний сонсгол нь маш хүчтэй антибиотикуудын нөлөөгөөр мууддаг. Заримдаа усанд сэлэгчдийн чихэнд ус орох, чихэнд хулхи хуралдах, дунд чихний үрэвслийн үед сонсгол мууддаг.

Явц

Сонсгол сулрах үед хүн дуу авиаг муу сонсдог болж эхлэдэг ч шалтгааныг нь тогтооход тус болдог бус шинж тэмдгүүд давхар илэрдэг.

Оношлогоо

Сонсгол муудсан үед чих хамар хоолойн эмчид заавал ханд. Сонгол муудах шалтгааныг тодорхойлохын тулд сонсголын үйл ажиллагаан байдлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн тулд камертоны сорил, сонсголын бичлэг зэргийг хийж акуметрийн ба аудиологийн үзүүлэлтүүдийг шинжилнэ. Нэмэлт илүү мэдээлэл сайтай аргад аудиометрийн арга ордог. Үүнийг 8000 Гц –аас дээш давтамжтайгаар хийдэг. Сонгол муудсан хүмүүсийн шинжилгээнд импедансометрийн аргыг оруулах шаардлагатай. Тэнцвэрийн аппаратын судлах нь шинжилгээнд чухал ач холбогдолтой байдаг.

Эмчилгээ

Сонсгол муудахын шалтгаан янз бүр байж болох тул зөв онош тавиулж, зохих эмчилгээ хийлгэхийн тулд заавал эмчид хандах хэрэгтэй. Сонсгол сулрах эрсдлийг багасгахын тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй, үүнд:

  • Чихэвч хэрэглэх. Зурагт үзэх, радио чагнахад дуу нь сул сонсогддог бол чихэвч хэрэглээд үзэх хэрэгтэй.
  • Чихээ шуугианаас хамгаалах. . Чимээ шуугиан ихтэй нөхцөлд ажиллахдаа хамгаалах чихэвч хийх хэрэгтэй.
  • Хэт их дуу чимээтэй газар очихоос зайлсхийх. Жишээлэхэд, : рок концертын үед хөгжмийн шуугианы түвшин нь онгоцны тийрэлтэт хөдөлгүүрийнхтэй адил байдаг. Ийм хүчтэй дуу сонсголд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж.
  • Чихний хулхийг авахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Хурц ларингит гэж юу вэ?

Төвөнхийн үрэвсэл буюу ларингит нь амьсгалын дээд замын цочмог үрэвслүүд,томуу ба томуу төст өвчин, кори, салхин цэцэг,сахуу зэргээс үүсдэг. Уг өвчин нь 6 сартайгаас 2-3 насанд ихэвчлэн тохиолддог. Энэ нь хүүхдийн төвөнх ,цагаан мөгөөрсөн хоолойн бүтцийн онцлогтой холбоотой. Бага насны хүүхдийн мөгөөрсөн хоолой илүү нарийхан бөгөөд мэдрэмтгий эсүүд тэнд илүүтэй байрладаг тул уг өвчнийг мэдрэхдээ амархан байдаг. Нас баралт өндөртэй өвчин тул доорхи шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.Илрэх шинж тэмдэг:

1. Хоолой сөөх

2. Хуурай хуцуулж ханиалгах

3. Амьсгал авахад бэрхшээлтэй болох, бачуурал. Бачуурал гэдэг нь салст бүрхүүл хавагнаснаас болж үүсдэг. Амьсгал авалт саадтай болж амьсгалд туслах булчингууд оролцоно. Үүнд: Хамар сарталзах, хэвлийн булчингууд амьсгалд хүчтэй оролцох, эгэмний дээд хонхорхой дотогшоо татагдах, хавирга завсарын булчин татагдах шинж тэмдэгүүд илэрнэ.Эдгээр шинж тэмдэг нь шөнө буюу үүрээр үүсдэг. Хүүхдийн нас бага байх тусам шинж тэмдэг илүү хүнд илрэнэ. Хүүхэд уйлах төдийд дууны хөвчийн ачаалал нэмэгднэ, улмаар хавагнана, байдал улам дордоно.

Вирусын шалтгаантай тул дахин дахин үүсэх магадлал өндөр байдаг. Илэрч буй шинж тэмдэгээс нь хамаараад 3 зэрэг болгодог. Үүнд:

1. Хөнгөн хэлбэрийн үед хуцуулж ханиалгана, зайнаас шуугиантай амьсгал сонсогдоно (амьсгал авахад саадтай). Тайван үед шинж тэмдэг бүдэгрэх ч илэрсээр л байна.

2. Дунд зэрэгийн үед хуцуулж ханиалгана, зайнаас шуугиантай амьсгал сонсогдоно + туслах булчингууд амьсгалд оролцоно. Өвчүү болон эгэмний дээд хонхорхой татагдана.Хүүхэд их хөлрөх, хамар сарталзах, арьс салст цайх, цочромтгой болох зэрэг шинж тэмдэг илрэнэ.

3. Хүнд хэлбэрийн үед дээрх шинж тэмдэгүүдээс гадна биеийн байдал хүнд, хамар уруулын гурвалжин болон гарын хуруу хөхөрч эхлэнэ. Хүүхэд унтаа идэвхигүй байдалтай болно. Байдал улам хүндэрвэл ухаан алдана, амьсгал зогсоно.

Анхааруулах зүйл! Өвчний хүнд хөнгөний зэргээс үл хамааран яаралтай эмчид хандана, түргэн дуудна.

Эмчийг ирэхээс өмнө авах арга хэмжээ:

1. Эцэг эхчүүд хүүхдийг аль болох тайвшруулна.

2. Өрөөндөө цэвэр сэрүүн агаар оруулна.

3. Ямар нэгэн харшлийн эм өгч болно. (хлорфенамин, димедрол, кетотифен гэх мэт)

4. Заавал хэвтрийн дэглэм сахиулах хэрэггүй. Хүүхдэд өөрт нь эвтэй байрлалд байлгана.

5. Халуун бүлээн шингэн бага багаар ойр ойрхон сайн уулгана.

Урьдчилан сэргийлэлт:Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, халдварт өвчнүүдээр өвчлөхгүй байх, биеийн эсэргүүцлийг дэмжих зорилгоор чанартай хоол хүнс хэрэглэх, халдварт өвчний эсрэг дархлаажуулалтыг цаг тухайд нь хийлгэж байх ёстой. Мөн бага насны хүүхэд тань ларингит өвчтэй бол гэр орны нөхцөлийг эрүүл ахуйн хэмжээнд байлгах буюу чийгтэй цэвэрлэгээг байнга хийж, агааржуулж байх хэрэгтэй.

Чих хамар хоолойн их эмч Ц.Болд

 

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 116020
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1291854

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө