www.bgemn.ubhealth.mn

Нүд хуурайших шинж

Үүсэх шалтгаанууд: Нүд хангалттай нулимс ялгаруулж чадахгүй эсвэл нулимс хурдан уурших нь нүд хуурайших хам шинж үүсэх шалтгаан болдог.

Нүд хуурайших хам шинж үүсхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө:

1. Хэвийн хөгшрөлтийн үед ялангуяа менопаузын үе буюу гормоны хэлбэлзлээс эмэгтэйчүүдэд

2. Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс

3. Хуурай, шороотой, салхитай цаг агаартай газар амьдардаг хүмүүст

4. Агааржуулагч эсвэл хуурай халаах системтэй нөхцөлд ажиллаж амьдрах

5. Нүдээ анивчихгүй байх тухайлбал компьютерийн дэлгэц удаан ширтэхэд

6. Системийн өвчнүүдийн үед, тухайлбал:

  • Улаан чонон яр
  • Ревматоид полиартрит
  • Гонгерот шигрений хам шинж: (нүд, ам, хамар, цагаан мөгөөрс, гуурсан хоолой, үтрээний хуурайшилтай хамт ревматоид артрит эсвэл улаан чонон яр хавсарсан байх)

7. Удаан хугацаагаар контакт линз зүүх

8. Зовхиний эмгэгтэй хүмүүст

9. Сүүлийн үеийн судалгаагаар тамхидалт нь нүд хуурайшуулах явдлыг ихэсгэдэг нь харагдаж байна

10. Нүдний мах, өөх нь мөн нулимсны задралын хугацааг түргэсгэдэг байна

Эмчилгээний зарчим

  1. Нүд хуурайшуулж буй хүчин зүйлүүдээс аль болох зайлс хийх
  2. Хөнгөн, дунд зэргийн үед хиймэл нулимс усан хэлбэрээр, хүнд зэргийн үед тосон хэлбэрээр хэрэглэнэ. Хиймэл нулимсыг сонгохдоо нөөцлөгч бодис бага хувьтайг нь сонгох хэрэгтэй, учир нь эдгээр бодис нь эвэрлэгийн эпителийг гэмтээдэг муу талтай байдаг
  3. Нүд хуурайшуулдаг эмийн хэрэглээг багасгах
  4. Өрөөний хэмийг багасгах, учир нь агаарын хэм өндөр байхад нулимсны давхаргын ууршилт түргэн байдаг
  5. Өрөөгөө чийгшүүлэх
  6. Мейбомын булчирхайн үрэвслийн шалтгаантай бол эмчийн заалтаар тосон түрхэлэг хэрэглэх
  7. Минутанд 15-с доошгүй удаа нүдээ чавчилж

БГЭМТ Нүдний эмч Алтанцэцэг

 

Сувилагч Ш. Батчимэг  2015-04-30

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2615142

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө