www.bgemn.ubhealth.mn

Жирэмсний хяналтанд ороход анхаарах зүйлс

 

  1. Өөрийн оршин суух харъяаны дагуу өрхийн эрүүл мэндийн төвд /ӨЭМТ / жирэмсний эхний 3 сарын дотор бүртгүүлэн жирэмсэн эхчүүдийн хяналтын хөтөч картыг нээлгэнэ.
  2. ӨЭМТ-д үзүүлэн эмэгтэйчүүдийн эмчид илгээх хуудас мөн жирэмсэн эмэгтэйчүүд болон тэдний ар гэр,өрхийн эмчтэй гурвалсан гэрээг хийн
  3. Жирэмсэн болсноо мэдмэгц эхний 3 сар буюу 12 долоо хоногийн дотор жирэмсний хяналтанд орох.
  4. Хяналтанд орсон өдрөөс шинжилгээ болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг 7-14 хоногийн дотор бүрдүүлэн жирэмсний хяналтын картыг хяналтын эмчид хүлээлгэн өгч дараа ирэх товлолт хугацааг заалгана.
  5. Жирэмсэн эхчүүдийг эрүүл,эрсдэлтэй гэсэн 2 бүлэгт хуваана.
  6. Эрүүл жирэмсэнг ӨЭМТ-д хянана. Жирэмсний хугацаанд 6 удаа үзүүлнэ.
  7. Эрсдэлтэй жирэмсэн ЭБЭ эмчид хянагдана.Нийт 8 болон түүнээс дээш удаа үзүүлнэ

 

Үзлэгийн товлол

Дд

ӨЭМТ-д хянагдах

ЭБЭЭ-н эмчид хянагдах

1

12 долоо хоног дотор

/ 3 сар /

12 долоо хоног дотор

/ 3 сар /

2

20 долоо хоног / 5 сар /

16 долоо хоног / 4 сар /

3

28 долоо хоног / 7 сар /

20 долоо хоног / 5 сар /

4

32 долоо хоног / 8 сар /

28 долоо хоног / 7 сар /

5

36 долоо хоног / 9 сар /

32 долоо хоног / 8 сар /

6

38-40 долоо хоног / 10 сар /

36 долоо хоног / 9 сар /

7

Төрсний дараа

38-40 долоо хоног / 10 сар /

8

Төрсний дараа

Хэрэв жирэмсэн эхэд ямар нэг зовиур илэрвэл

товлолт үзлэгээс өмнө үзүүлэн зөвөлгөө авах боломжтой

Амралтын өдрүүд болон ажлын бус цагаар үзүүлэх шаардлага гарвал харъяаллын дагуу төрөх эмнэлгийн хүлээн авах тасгаар үзүүлж тусламж үйлчилгээ авна.

  1. Ø Хөдөө орон нутаг,Дархан,Эрдэнэт,
  2. СХД-ийн 5,6,7,8,9,10,11,24,25,28-р хороо –ЭХЭМҮ
  3. Ø БГД,ЧД,СБД –Өргөө амаржих газар / 1-р төрөх /
  4. Ø БЗД- Амгалан амаржих газар / 3-р төрөх /
  5. Ø СХД үлдсэн хороо  -Хүрээ амаржих газар / 2-р төрөх /
  6. Өөрийн хүсэлтээр хувийн төрөх эмнэлгүүдэд төрөх боломжтой юм.

Жирэмсэн эх та ургийн ЭХО-д харуулснаар

 

  • Жирэмсний хугацаа,төрөх хугацааг тогтоох
  • Ургийн байрлалыг мэдэх
  • Эхэсийн байрлал,бэхлэгдэлт,ховхролт
  • Ургийн тоо, ихэр эсэх
  • Ургийн өсөлт, хөгжил ,гаж хөгжил
  • Ураг орчмын шингэн ихсэлт ,багасалт
  • Ургийн хөдөлгөөн болон зүрхний цохилт
  • Ургийн бүтэлт
  • Умайн тонус

Дараах хугацаанд ургийн ЭХО-д үзүүлнэ

Анх хяналтанд ороход

-Жирэмсний хугацааг тогтоох

-УЗЦ

-Умайн тонус

-ихсийн ховхролтыг үзэх

16 недель

-Умайн хүзүүний урт

-Ургийн өсөлт

20 недель

-Ургийн гажиг илрүүлэх

32 недель

-Ургийн өсөлт, хөгжил

-Ясжилтын цэг

-Ургийн байрлал

36 недель

Ургийн өсөлт, хөгжил, ураг орчмын шингэн

  • Жирэмсэн үеийн тэтгэмж ба жирэмсний амралт олгох
  • Жирэмсний 5 сар буюу 20 долоо хоногтойд ургийн гажиг харуулан жирэмсний хяналтын эмчээс тодорхойлолт авч иргэний үнэмлэхний хаягийн дагуу хорооны халамжийн ажилтанд материал бүрдүүлэн өгч халамжинд хамрагдана.
  • Жирэмсний 5 сартайгаас төрсний дараах 7 сар хүртэл халамжийн 40,000 төгрөг авна.
  • Бүрдүүлэх материал

- Тодорхойлолт

- 2% цээж зураг

- Иргэний үнэмлэхний хуулбаӨргөдөл

  • Жирэмсний өмнөх 60 хоногийн декретийг  хянагдаж буй ЭМТ-с 31-32 долоо хоногтойд эрх үүссэн нөхцөлд бичүүлэн авна.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар бүтэн төлсөн,сүүлийн 6 сар тасраагүй байх үед эрх үүснэ.
  • Гадаад оронд амьдарч байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг  ажил болон сайн дураар төлж буй жирэмсэн эх м өн эрх үүсэн нөхцөлд төрөхийн өмнөх болон дараах декретийг авах эрхтэй.
  • Төрөхийн өмнөх декретийн ямар нэг шалгааны улмаас аваагүй бол эрх үүсэн нөхцөлд төрсний дараах декретээ авах эрхтэй

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 2
Нийт мэдээ : 162573
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2846347

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө