www.bgemn.ubhealth.mn

Цөс угаахын ач холбогдол

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийд байдаг 30 грамм цөс нь өөх боловсруулахад оролцдог. Цөсний хүүдий хоол идэх үед агших сунах хөдөлгөөн хийж өөх тосыг шимэгдүүлж холестриныг уусгах үүрэгтэй.

Цөс угаах нь дотор эрхтний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг байна.

Цөсийг угааснаар цөс гадагшлах замыг цэвэрлэн, цөсний ялгаруулалтыг идэвхжүүлэн цөсний хүүдий сулардаг. Цөс угаах аргыг гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой. Юуны түрүүнд Эхо-д харуулах шаардлагатай.

Цөс угаах - өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1,5 литр эсвэл магний сульфатыг /30граммаар савласан байдаг/ буцалсан усанд хийгээд  бүлээсгээд өлөн дээрээ ууна.  Дараа  нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэхэд баруун гараа саад болохгүйгээр байрлуулана .Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь.Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай

· Хэрэв цөсөө зөв угаасан бол 30 минутын  дараа гэдэс хуржигнаж гүйлгэх ёстой.

· Ингэсний дараа ногоовтор өнгөтэй өтгөн гарвал угаалт амжилттай болж, цөс гадагшилсныг заана.

· Ингэхгүй байгаа тохиолдолд шар сүү нь багадсан эсвэл цөсний дунд ямар нэгэн саад байна гэж үздэг.

Цөсөө угааснаар цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ.

Анхаарах зүйл:

1.Цөсний чулуутай үед цөс угаахгүй

2.цөс угаасан өдөрт хэт хурц хоол хэрэглэхгүй

3.цөс угаахад гүйлгэхгүй бол эмчид хандаарай.

4.цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй.

5.Цөсийг жилдээ 2-3 удаа угаавал зохино.

 

БГДЭМТ –ийн мэс заслын их эмч                                   Ж.Эрдэнэчимэг

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 2
Нийт мэдээ : 162573
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2846404

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө