www.bgemn.ubhealth.mn

ХОРТ ВИРУСЭЭС КОМПЬЮТЕР БОЛОН ДОТООД СҮЛЖЭЭГ ХАМГА

БАТЛАВ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ

МЭНДИЙН ТӨВ Ө. БАТЖАРГАЛ

ХОРТ ВИРУСЭЭС КОМПЬЮТЕР БОЛОН ДОТООД

СҮЛЖЭЭГ ХАМГААЛАХ ЖУРАМ

НЭГ: ЗОРИЛГО

1.1.     Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл, мэдээллийн систем, мэдээлэл дамжуулах сүлжээ, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотроос учирч болох аюул, хор хөнөөллөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг багасгах, таслан зогсоох, гэмтэл саатал учирсан тохиолдолд нэн даруй засварлан сэргээх, хариу арга хэмжээ авахад оршино.

1.2. Эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, мэргэжилтэн, ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ энэхүү журмыг мөрдлөг болгоно.

ХОЁР: ВИРУСЫН ПРОГРАМ АШИГЛАХ

2.1.  Вирусээс хамгаалах лицензтэй програм хангамжыг компьютерт мэдээллийн технологич нар суулгана.

2.2 Вирусын програмын UPDATE болон компьютерийн вирусыг тухайн ажилтан сард нэг удаа байнга уншуулж байна.

2.3 Вирусын програмын өөрчлөлт болон тохиргоог зөвхөн мэдээллийн технологич нар хийнэ.

2.4 Байгууллагын дотоод сүлжээнд гадны флаш, СD зэргийг холбохдоо заавал лицензтэй вирусын програмд уншуулсны дараа сүлжээнд холбох

2.5 Компьютерт флаш, CD-г холбосон тохиолдолд вирусын програмыг уншуулсны дараа нээж хэрэглэнэ.

2.6 Флаш холбож ашигласныхаа дараа өөрийн компьютерийн вирусыг уншуулдаг байна.

ГУРАВ: ХОРТОЙ ВИРУСЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ БЭ

3.1 Майл, мессенжерээр болон үл мэдэх, итгэлгүй, эсвэл сэжигтэй эх сурвалжаас ирсэн цахим захианд хавсаргасан аливаа файлыг хэзээ ч нээж болохгүй бөгөөд нэн даруй устгаж дараа нь хогийн саваа давхар устгана.

3.2 Майл, мессенжерээр ирсэн вэб сайтын олон тоо үсэг орсон азтан боллоо гэсэн утгатай зүйлсийг нээн үзэхгүй хаадаг байх

3.3 Үл мэдэх, мэдэхгүй сайтаас програм хангамж татан компьвтерт суулгахыг хориглоно.

3.4 Ажил хэргийн онцгой шаардлага байхгүй бол унших бичих эрхтэйгээр дискийг дундаа хамтран ашиглаж болохгүй.

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 149528
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1867957

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө