www.bgemn.ubhealth.mn

Журам шинэчлэн батлах тухай



Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.7 дахь заалт, Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулал олгох журмыг нэгдүгээр, эрүүл мэндийн байгууллагад тавигдах болзол шалгуурыг хоёрдугаар, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад тавигдах болзол шалгуурыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын дагуу эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажилтнуудад урамшуулал олгох ажпыг чанартай, үр дүнтэй зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/-т, Нийслэлийн эрүүл мэндийн газар /Ш.Энхбат /-т тус тус үүрэг болгосугай.

3. Уг захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Журам батлах тухай” 995 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Энхцэнгэл/-д даалгасугай.

ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, ЭМНЭЛГИЙН ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН,

Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмыг Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээний соёл, ээлтэй орчин бүрдүүлэх, шинэ бүтээлч ажил, санал санаачлагыг дэмжсэн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэхэд мөрдлөг болгоно.

1.2. Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, тохижилт үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгааг хангах, тоггвор суурьшилтай ажиллах, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.3. Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг Нийслэлийн Засагдаргын захирамжаар шийдвэрлэнэ.

Хоёр. Шалгаруулалтад баримтлах ерөнхий зарчим

Монгол Улсын хууль, холбогдох дээд шатны байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартад үндэслэн шалгаруулалтыг явуулна.

Баримтлах ерөнхий зарчим:

2.1. Шударга, эрх тэгш, ил тод, нээлттэй байдлыг хангах

2.2. Ажлын цар хүрээ, ачааллыг харгалзсан, ойлгомжтой, тодорхой бодитой үр дүнд үндэслэсэн байх.

2.3. Хамт олны оролцоог хангасан байх

Гурав. Хамрах хүрээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит бүх эрүүл мэндийн байгууллагууд /Эрүүл мэнд, спортын яам болон бусад яамны харьяа 2, 3 дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, Дүүргийн эрүүл мэндийн төв, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, Нийслэлийн тусгай мэргэжлийн төв, тосгоны эрүүл мэндийн төв/, өрхийн эрүүл мэндийн төвүүд, тэдгээрт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд

Дөрөв. Ажлын зохион байгуулалт

4.1. Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулах ажпын хэсгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар байгуулна.

4.2. Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс болон бусад хэлтэс, алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, төрийн бус байгууллага, иргэний төлөөллийг оролцуулна.

4.3. Шалгаруулалтад оролцох төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд журамд заасан шалгуурыг хангасан тухай тайлан, нотлох баримтыг баталгаажуулан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлнэ.

4.4. Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй тосгоны болон өрхийн эрүүл мэндийн төв, шилдэг өрх, тосгоны эмч, сувилагч нарыг шалгаруулах ажил 2 үе шаттай явагдах ба 1-р шатны шалгаруулалтыг Дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн эрүүл мэндийн төв, иргэдийн төлөөлөл бүхий ажлын хэсэг 2015 оны

9 дүгээр сард багтаан явуулна. Шалгаруулалтад өндөр оноо авсан эхний 3 байгууллага, өрх, тосгоны эмч, сувилагч тус бүр 3 хүнийг нэр дэвшүүлэн холбогдох материалыг 2015 оны 10 сарын 01-ний өдөрт багтаан Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлэх ба Налайх, Багануур дүүргээс тус бүр 1 байгууллагыг нэр дэвшүүлнэ.

4.5. Эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтныг шалгаруулах шалгаруулалт нь 2 үе шатттай явагдах бөгөөд 1 дүгээр шатны шалгаруулалтыг эрүүл мэндийн байгууллагууд энэхүү журмын шалгуурын дагуу өөрсдөө зохион байгуулж, номинаци бүрт 3 хүртэлх эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтны нэрсийг дэвшүүлж холбогдох материалыг бүрдүүлэн ажлын хэсэгт 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан ирүүлнэ. Ажлын хэсэг уг журамд заасан шалгуурын дагуу 2 дугаар шатны шалгаруулалтыг явуулж урамшуулал олгох эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг тодруулна.

4.6. Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтад ирсэн материалд үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтныг тодруулах ба шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж үзнэ.

4.7. Шалгаруулалтын дүн, тайланг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар 2015 оны 10 сарын 20-ний өдрийн дотор багтаан хэлэлцүүлнэ.

4.8. Урамшуулал олгох ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Нийслэлийн өдрийн өмнө зохион байгуулна.

Тав. Шалгаруулалтын аргачлал

5.1. Эрүүл мэндийн байгууллага болон эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдыг онооны дарааллаар шалгаруулж дараах мөнгөн урамшуулал олгоно.

Үүнд:

5.1.1. Байгууллагад - Нийт урамшууллын 50 хүртэлх хувь

5.1.2. Эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдад нийт урамшууллын
сангийн 50-иас доошгүй хувь /Үүнээс их эмч, мэргэжилтэн 45 % хүртэл, бага эмч,
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд 45%, бусад ажилтнууд 10%-иас
доошгүй байх/ байна.

5.2.Эрүүл мэндийн байгууллагуудыг уг журмын хавсралтаар батлагдсан
болзол шалгуураар дүгнэж шалгаруулж, урамшуулна.

5.2.1. Шалгаруулалтад оролцсон тосгоны эрүүл мэндийн төвөөс бусад
төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудыг онооны дарааллаар жагсаан дараах
урамшууллыг олгоно.Үүнд

1- р байр -1 байгууллага /Байгууллагад олгогдох мөнгөн урамшууллын
25 хүртэлх хувь/

2- р байр- 2 байгууллага /Байгууллагад олгогдох мөнгөн урамшууллын
15 хүртэлх хувь/(Г

3- р байр -3 байгууллага/ Байгууллагад олгогдох мөнгөн урамшууллын

10 хүртэлх хувь/ -ыг тус тус шалгаруулж урамшуулна.

5.2.2 Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг онооны дарааллаар жагсаан
дараах урамшууллыг олгоно.Үүнд:

1- р байр -2 байгууллага - /Байгууллагад олгогдох мөнгөн урамшууллын 4
хүртэлх хувь/

2- р байр- 3 байгууллага / Байгууллагад олгогдох мөнгөн урамшууллын 3
хүртэлх хувь/

3- р байр- 5 байгууллага / Байгууллагад олгогдох мөнгөн урамшууллын 1
хүртэлх хувь/-ыг тус тус шалгаруулж урамшуулна.

5.3. Эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг дараах номинациар

шалгаруулна. Үүнд:

- Шилдэг эмч

- Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн

- Шилдэг өрх, тосгоны эмч

- Шилдэг өрх, тосгоны сувилагч

- Шилдэг үйлчилгээний ажилтан тус тус болно

5.4. Нийт урамшуулалд хамрагдах ажилтнуудын 10 хүртэлх хувийг Эрүүл мэнд, спортын яам болон бусад яамны харьяа 2, 3 дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ажиллагсдаас, 70 хүртэлх хувийг Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажиллагсдаас, 20-оос доошгүй хувийг тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллагсдаас тус тус шалгаруулж урамшуулна.

5.5. Шилдэг эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдад 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.

5.6. Байгууллагад олгосон мөнгөн урамшууллын 20 хүртэлх хувийг эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын урамшуулалд, 20 хүртэлх хувийг тухайн байгууллагын удирдлагын багийн шагналд, 60 аас доошгүй хувийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжпийг дээшлүүлэх урт болон богино хугацааны гадаад, дотоодын сургалтад хамруулах, ээлтэй ажлын байр, иргэд, үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл орчныг бүрдүүлэх зэрэгт зарцуулна.

ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ  БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ

Нэг. Зорилго: Эрүүл мэндийн байгууллагуудын орчны тохижилт, үйлчилгээний соёлыг дээшлүүлж үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх

Хоёр. Тавигдах шаардлага

2.1. Гадна болон дотоод тохижилт нь шинэлэг шийдэл, эдийн засгийн үр ашигтай дэвшилтэт технологийг ашигласан байх

2.2. Хамт олны бүтээлч санал санаачлага, оролцоо хангагдсан байх

2.3. Үйлчлүүлэгч, иргэдийн сэтгэл ханамж, санал дүгнэлтэд үндэслэсэн байх

2.4. Эрүүл аюулгүй байдлын индексийн зарчимтай нийцсэн байх

2.5. Тохижилт, үйлчилгээний ажлыг төрийн ба төрийн бус байгууллага болон бусад байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр гүйцэтгэсэн байх

2.6. Гүйцэтгэсэн ажлууд нь тухайн онд хэрэгжүүлсэн ажил байх ба уралдаант шалгаруулалт эхлэхийн өмнөх болон дараах үр дүнг харьцуулан гаргасан байх

2.7. Тухайн байгууллагын гадаад ба дотоод орчны тохижилтын ажил нь байгууллагын санхүүжилтийн хэвийн горимд хийгдсэн, олсон нэмэлт эх үүсвэр нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны явцад бүрдүүлэх боломжтой байна.

2.8. Төсвийн томоохон хөрөнгө оруулалт, гадаад улсын болон олон улсын байгууллагын зүгээс төсөл, хөтөлбөрөөр хийгдсэн хөрөнгө оруулалтыг шалгаруулахад харгалзан үзэж болно.

Гурав. Дүгнэх үзүүлэлтүүд

Дүгнэх үзүүлэлт нь дараах үзүүлэлтүүдээс бүрдэнэ. Үүнд:

- Гадаад орчны тохижилтыг үнэлэх шалгуур

- Дотоод орчны тохижилтыг үнэлэх шалгуур

- Үйлчилгээний соёлыг үнэлэх шалгуур

- Тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, арга, аргачлалыг үнэлэх шалгуур

3.1. Байгууллагын гадаад орчны тохижилтыг үнэлэх шалгуур

3.1.1 Эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газар нь талбайн хэмжээгээр хүрээлсэн хашаатай, явган хүн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй үйлчлүүлэгчдэд зориулсан цардмал зам төлөвлөсөн, сайжруулан засварласан байх

3.1.2. Үйлчлүүлэгч, иргэдийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын тав тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан орчин үеийн шаардлагад нийцсэн хийц, дизайн бүхий сүүдрэвч, сандал, усан оргилуурыг цогц байдлаар хийж бичил цэцэрлэгжилт бүхий тохижилтыг хийсэн байх

3.1.3. Хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн байдал, хог хаягдлын ангилан ялгалт, халдваргүйтгэх, ачиж, тээвэрлэхэд хялбар газрыг сонгож .салхины зонхилох чиглэлийн дор байрлуулж, шаардлагатай битүүмжлэл, хамгаалалтыг хийсэн байх /Ахуйн болон шингэн хог хаягдлын халдваргүйжүүлэлт, эмнэлгийн хог хаягдлын стандартын хэрэгжилтийг мөрдөж ажиллана/.

3.1.4. Эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газар, орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлыг Стандарт хэмжил зүйн газрын 2009 оны” Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээ ММ85973:2009" стандартын дагуу тарина / тарьж ургуулах мод нь цэцэглэгч мод байх ба дугаарлан бүртгэж, арчлан хамгаалалтыг тогтмол хийж байх, эмнэлгийн барилга, байгууламжийн гадна үүд, бусад тохиромжтой газар цэцгийн мандал байгуулах, зүлэгжүүлэх/

3.1.5. Эмнэлгийн байрны гадна талбай, дотор орчны шаардлагатай хэсгийг байнга хянах зорилгоор хяналтын камерын системийг тавьж хянах самбарыг зохион байгуулалтаас шалтгаалан жижүүр, хамгаалалтын алба, тасгийн эрхлэгч, даргын туслахын өрөөнд суурилуулан ашиглана.

3.1.6. Эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газар, орчны тохижилт, ногоон байгууламжинд 5 метр тутамд ангилан ялгалт бүхий хогийн сав байршуулна.

3.1.7. Эмнэлгийн эдэлбэр газарт орж байгаа зам, дөхөц газруудад автомашин бусад механик хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах, хурдыг хязгаарлах зориулалт бүхий саад хаалтыг байрлуулах, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх

3.1.8. Гадна хаяг, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл түүний бүрэн бүтэн байдал, төв хаалга, эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газрын явган болон авто замын дагуу БУН-100 гэрлийг 1,6 метр өндөртэй, хоорондоо 15 метр зайтай шонд байрлуулна.

3.1.9. Хашаа, хаалга бүрэн бүтэн, түүний фасадны өнгө нэгэн жигд, загвар шийдэл бүхий тохижилттой байх

3.1.10. Төвийн шугамд холбогдоогүй өөрөөсөө галлагаатай, зөөврийн устай, гадна ил бие засах газартай эрүүл мэндийн байгууллага нь бохирын цооногийг Г метрээс доошгүй гүн ухаж, ханыг дүнз, шургааг, бетон зэрэг ачаалал даал материалаар хийж, нүхний амсраас 10-15 см илүү гаргаж хөрсөнд суулгах, био жорлонг нэвтрүүлсэн байх

3.2. Эрүүл мэндийн байгууллагын дотоод тохижилтыг үнэлэх шалгуур

3.2.1. Эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламжийн дотоод тохижилт, тэдгээрийн өнгө будгийн зохицол, стандартын шаардлага хангасан байна. /дотоод тохижилт, өнгө будаг нь эмнэлгийн ажиллагсдын ая тухтай ажиллах нөхцөл, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөрөг нөлөөгүй байх/

3.2.2. Үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхимын тохижилтыг тодорхой шийдэл дизайнаар зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц орчныг бүрдүүлсэн байх

3.2.2. Байгууллагын ажилтнуудын амралт, соёлжилтын танхим, номын сан, чийрэгжүүлэх танхимын тохижилт

3.2.3 Үйлчлүүлэгчийн хэсэг , коридор болон тасаг, нэгжийг тасалгааны цэцгээр тохижуулж, хогийн сав, гар ариутгалын уусмалыг иргэдэд ойр байрлуулах

3.2.4. Бие засах газар, цэврийн өрөө нь эрэгтэй, эмэгтэй заасан тэмдэг , өлгүүр, ариун цэврийн хэрэгсэл тавих тавиур, цахилгаан залгуур, гар хатаагч байрлуулж , угаагуурын нэг цоргонд хог хаягдал хаяж бөглөрөхөөс сэргийлсэн шүүлтүүр болон ариутгагч уусмал тавина.

3.2.5 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний байр нь зориулалтын шаардлагатай тоног, төхөөрөмж багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, технологи урсгалын дагуу зөв  зохион байгуулагдсан , хүнсний аюулгүй байдал, хоолны газрын ариун цэврийн дүрэмд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

3.2.6 Тамхины тухахй хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байх

3.2.7 Эмнэлэгийн дотоод тохижилт, ая тухтай байдлыг үйлчлүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлсэн байх

3.2.8 Галын аюулгүй байдлын үед гарах гарцын бүдүүвч зураг , тэмдэглэгээг давхар бүрт байршуулах _ нөөц хаалга тодорхой байх, гал унтраах хэрэгслийг бүрдүүлсэн байх

3.3 Үйлчилгээний соёлыг үнэлэх шалгуур:

3.3.1 Байгууллага бүр эрхэмлэн дээдлэж буй эрхэм зорилго нэр хүнд, байгууллагын үнэт зүйлийг тодорхойлсон байна.

3.3.2 Байгууллага бүр өөрийн онцлогийг харуулсан соёл, хөгжлийг тодорхойлсон угтах, үдэх үйлчилгээг шинэлэг үр дүнтэй арга хэлбэрээр нэвтэрүүлсэн байх /Эмнэлэгийн угтах үйлчилгээг үзүүлэх цэгийг төв хаалга болон хүлээн авах хэсэгэт байрлуулна . УГтах үйлчилгээ үзүүлэх цэгийг тасаг, нэгж бүрт өөрийн үйлчилгээний онцлогт тохируулан зохион байгуулж ажиллаж буй байдал/

3.3.3 Хүлээлгийн танхимд хүрэлцээтэй хүлээлгийн сандал, ус цэвэршүүлэгч, сурталчилгааны материал гарын авлагуудтай тавиур, үйлчлүүлэгчид хэрэгтэй мэдээлэл сургалтыг тогтмол хэргэх LCD зурагт, урсдаг самбар, цай, кофены машин суурийн АД, жин хэмжих хэрэгслүүд, санал хүсэлт хүлээн авах хайрцаг , хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэр, 4 хөлт таяг, хэвлэл болон хэрэгцэээт зйлсийн цэгтэй байна.

3.3.4 Угтах үйлчилгээний ажилтан болон эмнэлгийн нийт албан хаагчдад үйлчилгээний соёл эмнэлэгийн мэрэгжилтний ёс зүйн сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж үр дүнг тооцсон байх

3.3.5 Өөрийн байгууллагын гол үйлчилгээ, цагийг хуваарь, байршил, утасны дугар зэргийг заасан зураг тайлбар , дуугүй хөтөчийг байршуулсан байх



 

Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2615211

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө