www.bgemn.ubhealth.mn

Шамбарам / Геморрой/

Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч,цүлхэн үүссэнээр шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилаа бий болдог байна.Шалтгаан:Хүнд хүчир ажлыг удаан хугацаагаар хийх,ажлын суугаа болон босоо нөхцөл,архаг өтгөн хаталт,олон дахин гүйлгэх,архи спиртын төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх,уламжлалт бус бэлгийн харьцаа,ядрах ,нойр муутай байх,хүнд зүйл өргөх,жирэмслэлт болон төрөлт зэрэг хэвлийн хөндийнболон аарцагийн хөндийн даралт ихэсгэх хүчин зүйлүүд нь шамбарам үүсэхэд нөлөөлнө.Байрлалаар нь:1.Дотор –Салстын доорхи 2.Гадна-Арьсан доорхи 3.Завсрын-Арьс салстын заагт байрлана.Эмнэл зүй:I үе. Хошногоноос цус гарах боловч шамбарам тэмтрэгдэхгүй.II үе.Бие зассаны дараа шамбарам унжиж гарна,өвчтэй,үеүе хавчигдана.III үе.Бие засах болгонд шамбарам унжиж гарна.Хавчигдана.Өвчтөн өөрөө шамбарамыг түлхэж дотогш оруулна.IYүе.Шамбарамын том зангилаа урваж гарна.Хавчигдана.Өнгө нь хүрэнтэж,өнгөрөөр хучигдан үрэвсэнэ.Шинж тэмдэг:Өвчний үед хошногоны амсар эвгүйоргих , өвдөх,доошоотулах ,шулуунгэдэснээсусархагболонсалсархагялгадасгарч,загатнаж ,хорсоно.Өтгөнхатахэсвэлихгүйлгэхзэрэгттодилэрнэ.Баахадтодягаанөнгийнцусдусалжгарчбайснаааажимдаа их хэмжээгээр цус шожигнож гарах эсвэл садарч гарна.Энэ нь цус багадах,ажлын чадвар,алдагдах,бие сулрах зэрэг эрүүл мэндэд хор уршигтай.Шамбарам хүндэрсэн үед зангилаа үрэвсэж,босож суух,явах,зогсоход хүртэл тэвчишгүй хэцүү болдог.Эмчилгээ.I үед мэс заслын бус эмчилгээ хийнэ.Үүнд:Шамбарамын эсрэг тос,лаа хэрэглэх,өтгөн хаталт ба гүйлгэлтийн эсрэг эмийн эмчилгээ,өвчин намдаах эмчилгээ,хоолны дэглэм, өтгөнөө хатаахгүй байх,усан эмчилгээнээс гадна шамбарамыг хатаах аргыг энэ үед өргөн хэрэглэнэ.Шамбарамын зангилаанд хатаагч уусмал этоксисклерон тариа хийдэг.Харин II,III,IY үед мэс засал эмчилгээ хийнэ.Урьдчилан сэргийлэх: А. Хувийн ариун цэвэр сахих.Өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройд шулуун гэдэсний амсрыг бүлээн усаар угааж занших.Б.Удаан хугацаагаар бие засахаас зайлсхийх.Аагтай цай ,кофе нь өтгөн хатаах магадлалтай.В.Удаан хугацаагаар суух,жолоо барих,хүнд зүйл өргөх,зогсохоос зайлсхийх.Г.Ууц нуруу,өгзөгөө дулаан байлгах.Шамбарамтай хүмүүс аль болох дулаан гудас хэрэглэх нь зүйтэй.Д. Байнга угааж байх.Өдөр бүр халуун устай онгоцонд усанд орж байх нь цусны эргэлт сайжирна.40-45 хэмийн усанд 5-10 минут орж байх.Е.Халуун ногоо,спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийх.

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2614798

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө