www.bgemn.ubhealth.mn

270 тоот




МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2011/08/26/ Дугаар: 270 Улаанбаатар хот

Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлэг олгох тухай


Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлэгт 2011-2012 оны хичээлийн жилд хамрагдах оюутнаар ЭМШУИС-ийн оюутан Б.Мэнд-Амар, “Монос” дээд сургуулийн оюутан М.Мөнхцэцэг, “Этүгэн” дээд сургуулийн оюутан Б.Нарангэрэл нарыг шалгаруулсугай.
2. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан Б.Мэнд-Амар, М.Мөнхцэцэг, Б.Нарангэрэл нарт “Өргөмжлөл”, сургалтын тэтгэлэг 500000 (таван зуун мянга) төгрөгийг тус тус олгож урамшуулсугай.
3. Өргөмжлөл, мөнгөн шагналд шаардагдах зардлыг эрүүл мэндийн төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Н.Түмэндэмбэрэл), тэтгэлэг олгох үйл ажиллагааг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт)-т тус тус даалгасугай.


САЙД С.ЛАМБАА

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 107721
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1157306

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө