www.bgemn.ubhealth.mn

256 тоот тушаал



МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2011/08/02/ Дугаар: 256 Улаанбаатар хот

Гамшгийн бэлэн байдлыг хангах зарим арга хэмжээний тухай


Улсын онцгой комиссын 2011 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн хурлын 07 тоот тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Улирлын чанартай гардаг тарваган тахал, олон улсын хөл хориот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан мэргэжлийн багуудийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулахыг Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Отгонбаатар), Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү)-д үүрэг болгосугай.

2. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран тандалт судалгаа, мэдээлэл, сургалт, сурталчилгааг сайжруулах, хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар тогтмол ажиллуулах, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын эрсдэлтэй материалын дээжид цаг алдалгүй шинжилгээ хийн үүссэн цагийн байдлыг шуурхай мэдээлж байхыг Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Отгонбаатар), Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү), холбогдох эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3. Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин, шинэ болон шинээр сэргэж байгаа халдвар, болзошгүй гамшиг, зам тээврийн осол, үер усны аюулаас сэргийлж, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, найдвартай, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4. Боом өвчний хүний өвчлөлд онцгой анхаарч, шаардлагатай хүний нөөц, ор, шатахуун, автомашин, лабораторийн багаж, хэрэгсэл, оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, алсын дуудлаганд ажиллах хүн хүчийг бэлэн байлгах, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хяналт тавих талаар эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил аргазүйн нэгдсэн сургалт зохион байгуулахыг Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Отгонбаатар), Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү), бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

5. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Гончигсүрэн), Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Төгсдэлгэр)- т тус тус үүрэг болгосугай.

 

САЙД БӨГӨӨД ГАМШГААС ХАМГААЛАХ ЭРҮҮЛ
МЭНДИЙН УЛСЫН АЛБАНЫ ДАРГА С.ЛАМБАА

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 152468
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1989940

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө